Остеохондроз хүндрэх, архагших тусам нугалам хоорондын диск, нугалмын ясанд эргэн сэргээх боломжгүй өөрчлөлтүүд гардаг

Twitter Print
2022 оны 06-р сар 09-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Нурууны диск гэж юу вэ? Остеохондроз гэж юу вэ? Түүний бүтцийн өөрчлөлтөөс үүдэх өвчлөл өвдөлтүүд:

Ихэвчлэн нурууны өвдөлтүүд бөөр, ходоод, элэг өвдөлттэй андуурагддаг. Нугалам хоорондын мөгөөрсөнд өөрчлөлт гаргахад хүргэдэг үндсэн шалтгаан: нурууны гэмтэл, нурууны булчин сулрах, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар буруу байрлалд суух зэрэг нь нөлөөлдөг.

Мөн таргалалт нөлөөлдөг ба илүүдэл жин нь нурууны нугаламд ачаалал их өгдөг. Эмэгтэйчүүдэд жирэмслэлт, дааврын хямрал, цэвэршилттэй холбоотой. Үүнээс гадна бодисын солилцооны хямралтай холбоотой микроэлементүүд дутагдсанаас болж үүсдэг. Жишээ нь: кальци, магни, цайр, фосфор гэх мэт.

Нурууны диск гэдэг нь сээр нурууны ясны хооронд байрлаж зөөлөвч шиг гадны доргилтыг шингээж байдаг диск байрнаасаа мултарч энэ нь сээр нурууны сувгаар дайрч мэдрэлийг дарж бүсэлхийн нурууны өвдөлтийг үүсгэдэг.

Гол шалтгаан нь ясны хэлбэр өөрчлөгдөх юм уу гадны бэртэл бөгөөд нөгөөтэйгүүр тодорхой шалтгаангүйгээр амархан өвчилж болдог.

Гадны хүчтэй механик нөлөөний улмаас сээр нурууны хэлбэр хавтгай юм шиг болж өөрчлөгдсөн ясны хугарал нь нуруу ба бүсэлхийнд байнга тохиолддог.

Ихэвчлэн дээрээс унасан хүнд зүйлд цохигдох юм уу газартай хүчтэй мөргөлдөх, бөгснөөс дээшээ бүсэлхийд хэт их ачаалал очсон тохиолдолд амархан үүсдэг ба, голлох шалтгаан нь ясны сийрэгжилт, хөгшрөлт бөгөөд 60-70 насны ахмадууд голчлон өвчилдөг.

Хажуу талаас нь харахад нуруу хэтэрхий тахийж бүсэлхий хавиараа S үсгэн хэлбэртэй болж өөрчлөгдсөн байдаг ба аарцаг юм уу мөрний өндөр хоорондоо өөр байх эсвэл бие нэг тийшээ хазайсан харагддаг. Ихэвчлэн 10 орчим насныханд буруу суух зуршил, генээс хамааран үүсдэг.

Остеохондроз хүндрэх, архагших тусам нугалам хоорондын диск төдийгүй нугалмын ясанд эргэн сэргээх боломжгүй өөрчлөлтүүд гардаг.

Часэн Солонгосын Уламжлалт Эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.