Манилагийн ойролцоо байрладаг галт уул дэлбэрчээ

Twitter Print
2020 оны 01-р сар 13-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагийн өдөр Филиппины нийслэл Манилагаас 60 км зайд байрлах Лузон арал дээрх Таал нэртэй галт уул дэлбэрчээ.

Галт уул дэлбэрсэнтэй холбоотойгоор Филиппины эрх баригчид галт уулын ойролцоо байрлах хотуудын 8000 орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг даалгасан байна. Орон нутгийн удирдлагууд ойрын өдрүүдэд галт уул дахин дэлбэрэх аюултай ба дэлбэрэлтийн үеэр ойр орчимд лаав үсрэх өндөр эрсдэлтэйг анхааруулжээ.

Филиппины Галт уул, газар хөдлөлт судлалын институт галт уулын дэлбэрэлтийн улмаас цунами болох аюултайг анхааруулсан ба галт уулын үнс галт уулын тогооноос дээш агаарт 6-9 км өндөрт цацагдсан ай холбоотойгоор иргэдийг маск зүүхийг зөвлөсөн байна. Түүнээс гадна Манилагийн Олон улсын нисэх онгоцны буудал гадаад дотоодын нислэгүүдийг хойшлуулаад байна. Филиппины Лузон арал дээрх Таал галт уул нь дэлхийн хамгийн жижиг галт уулуудын нэг бөгөөд өнгөрсөн 450 жилд 34 удаа дэлбэрч байсан аж. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.