Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгаа идэвхжүүлэх 100 хоногийн талаар УИХ-д мэдээлэл хийлээ

Twitter Print
2014 оны 05-р сар 16-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газраас санаачлан өргөн мэдүүлсэн энэ төлөвлөгөөг УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталж, хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгосон юм.

“Төлөвлөгөөнд тусгасан бүх ажлыг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд эдийн засагт мэдэгдэхүйц үр дүн гарна” гэж Засгийн газрын тэргүүн хэллээ. Гадаад валютын урсгалыг сайжруулах, төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж хэмнэлтийн горимд шилжих, хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлэх, жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих сангуудын эх үүсвэрийг нэмэх, бизнесийн үйл ажиллагааны зардалөсгөдөг нөлөөллүүдийг саармагжуулах зэрэг бодлогын дорвитой алхмууд хийнэ. Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээх, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, тайлагнах журмыг хөнгөвчлөх талаар хуулийн төслүүд боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрт дүн шинжилгээ хийж УИХ-д танилцуулна. Төрийн өмчийн удирдлагын талаар ч томоохон өөрчлөлт эхлүүлнэ. Энэ өөрчлөлт нь төрийн өмчийг эзэнжүүлэх, үр ашигтай ашиглахад чиглэнэ гэж Ерөнхий сайд танилцуулав.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.