Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн Нью Йорк хотод айлчилж байна

Twitter Print
2023 оны 03-р сар 30-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Нью Йорк хотноо айлчилж буй Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн Бээжингийн зүгээс түүнийг Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартитай уулзах нь ноцтой үр дагавар дагуулна хэмээн анхааруулсантай холбоотойгоор гаднаас ирж буй дарамт Тайванийн гадаад харилцаанд нөлөөлөхгүй гэдгийг онцолжээ.

Бээжин ардчилсан дэглэмт Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үздэг ба Америкийн төрийн албаны хүмүүст Цай Ин Вэнтэй уулзахгүй байхыг удаа дараа анхааруулаад байгаа билээ. Цай Ин Вэний хувьд 2019 оноос хойш анх удаа АНУ-д айлчилж байгаа аж.

Өнгөрсөн оны 8-р сард тухайн үед АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотойгоор Бээжин Тайваний ойролцоо цэргийн томоохон сургуулилт зохион байгуулж байсан билээ.

Тайванийн зэвсэгт хүчнээс Ерөнхийлөгч Цай Ин Вэн гадаадын улсад айлчилж байгаатай холбоотойгоор Бээжингийн зүгээс ямар нэг алхам хийх эсэхийг анхааралтай ажиглаж байна гэжээ. Ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ-аас дамжин Гватемал болон Белизд айлчлах ба дээрх хоёр улс нь Тайваньтай дипломат харилцаатай үлдсэн цөөн хэдэн улсын нэг юм.

Төв Америкийн улс орнуудад хийх айлчлалынхаа дараа Цай Ин Вэн Лос Анжелес хотод айлчлах ба албан бус мэдээгээр тэнд Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартитай уулзах тухай яригдаж байгаа юм. Америк дахь Тайванийн элчин сайдын яам Цай Ин Вэн лхагва гарагийн орой Нью Йорк хотноо буусан, мөн түүний АНУ-д оролцох арга хэмжээнүүд нь сэтгүүлчид болон олон нийтэд хаалттай болохыг мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд улс орнууд Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, Бээжинтэй харилцаа тогтоохыг илүүд үзэх болсон ба өнгөрсөн ням гарагт Хондурас Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан билээ. Бээжин Тайвань нь Хятадын нэг муж гэсэн утгаараа улс орнуудтай дипломат харилцаа тогтоох эрхгүй гэж үздэг аж.

Ройтэрс агентлагийн мэдээлснээр Америкийн Конгрессын Төлөөлөнчдмйн танхимын дарга Кевин МакКартигийн Цай Ин Вэнтэй хийх уулзалтанд 20 ба түүнээс дээш тооны Америкийн хууль тогтоогчид оролцох аж.

Түүнчлэн Цай Ин Вэн Нью Йорк хотод Тайвань-Америк гаралтай иргэд, гадаадын орнуудад ажиллаж амьдарч байгаа тайваньчуудтай зоог барих аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (66.181.186.32) 2020-01-13 18:07
      • 0
      • 0

      hugshruud eh nutgaa sanaj bn er n ynz buriin shaltag helj bitgiil ireerei dee jivj bgai aral dree saihan amidraad tendee ysaa tawiarai mongol ruu buu zugel

      Хариулах

    • Адъяатөмөр

      (103.80.211.104) 2020-01-13 11:03
      • 0
      • 0

      өөх өгөөд өөриймсдөггүй, мах өгөөд манайхсдаггүй хөгийн гар юм даа. ийм арчаагүй амьтан монгол хүн байсанд гүнээ харамсаж байна. үхэхдээ наад арал дээрээ үхээрэй. монголд ясаа тавих гэж зүглэсний хэрэггүй шүү. эх орон чинь чамайг хүлээж авахгүй чамаас нүүрээ бууруулах болноо. тэр чигтээ далдраарай. үхсэн нохойг оцгор минь

      Хариулах