Лизингтэй хүн архи уудаггүй буюу урьдчилгаа 20 сая төгрөг...

Twitter Print
2020 оны 01-р сар 13-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Гэр хорооллын 220 мянган өрх айлд зориулан баригдсан 40 мянган орон сууц бэлэн байна. Тийм атал түрээслээд өмчлөх 972 байрны сугалаанд 35 мянган иргэн оролцож азаа үзэв.

Нийтдээ 100 мянга орчим иргэн орон сууцанд орох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн ч эдийн засгийн чадавхигүй учраас мөрөөдөлдөө хүрч чадахгүй байна. Олон залуус үр хүүхдээ хөгшин аав ээж дээрээ үлдээгээд харь улс руу ажил хийхээр явцгаасаар. Тэдний хүсэл мөрөөдөл гэвэл 2-3 өрөө орон сууц, дунд гарын жийп машин шүү дээ. Залуус харь улс руу зорчихгүйгээр мөрөөдлөө биелүүлэх боломж бий.

Монгол Улсын Засгийн газар залуустаа зориулаад хүүгүй 20 сая төгрөг (УИХ-ын зарим гишүүдээс гарсан санал) зээлчих хэрэгтэй. Тэр мөнгөөрөө урьдчилгаа төлөөд орон сууц ороод аваг. Энэ зорилтот бүлэгт зориулагдсан орон сууцууд баригдаж барилгын салбар сэвхийтэл сэргээд ирэх юм. Нөгөө талаар иргэд 20 сая төгрөгөө нийлүүлэн хашааны газар дээрээ орон сууц барьж болох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Гэр хорооллыг "Итгэлийн-20" сая төгрөг хумина

Лизингийн зээлтэй хүн архи уудаггүй гэсэн үг бий. Нэг удаа төр засаг залуустаа итгээд орон сууцны урьдчилгаа өгчих л дөө. Хэдэн зуун тэрбумаар нь хэдхэн компаниуд зээл авч бизнес хийгээд байдагтай адил залуустаа итгэ. Тэд энэ эх орныг авч явна шүү дээ. Магадгүй 2020 оны сонгуулийн намуудын амлалтанд ийм мөрийн хөтөлбөр байж болох.

Б.Жаргалсайхан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.