Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно

Twitter Print
2020 оны 03-р сар 13-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах үүднээс тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг боловсронгуй, үйлчилгээг хялбаршуулах, иргэдийн ая тухтай зорчих бололцоог нэмэгдүүлэх зорилгоор Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам, техникийн ерөнхий шаардлага, стандартыг шинэчлэн, боловсруулж, батлуулж, ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэх гэж байна.

Энэхүү журам, стандартын дагуу  олон улсын шаардлагад нийцсэн зогсоол бий болгож, бүх зогсоолыг төлбөртэй болгон, зогсоолын ухаалаг системийг нэвтрүүлэх бөгөөд ингэснээр түгжрэл мэдэгдэхүйц хэмжээнд буурна хэмээн тооцжээ.

Нэг сая гаруй хүн байнга оршин суудаг Улаанбаатар хот 550 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй. Үүний 400 орчим мянга нь нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог бол 130 мянган автомашин өдөржин зам дээр байдаг бол үлдсэн нь зогсоолд тавигддаг байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар төвийн бүс буюу А бүсэд зөвшөөрөлтэй 3800 орчим, зөвшөөрөлгүй 5700, ямар ч хяналтгүй 7200 орчим автомашины зогсоол байдаг.

Их тойрууд төрийн 286 байгууллагын 28993 алба хаагч ажилладгаас 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар, 12893 нь хувийн автомашинаар зорчдог байна. Мөн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн байрлал тэдгээрийн орчин дахь замын хөдөлгөөний зохион байгуулалт оновчгүй, зогсоолын талбайн менежмент, зохицуулалт хангалтгүй, хүрэлцээгүй байдал нь түгжрэлд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.34.89) 2020-03-13 17:09
      • 0
      • 0

      Төрийн байгууллага бол иргэддээ үйлчилгээ үзүүлэгч байх ёстой гэтэл гаднах нийтийн эзэмшлийн талбайгаа хэн нэгэн танилын компанид мөнгө олох хэрэгсэл болгож, төрөөс үйлчилгээ авахаар ирсэн иргэдээс төлбөр хураамж авч байгаа нь ёсзүйгүй юм. Хувийн хэвшлийн ААН ч гадна талбайгаа төлбөртэй байлгахыг төр бас зөвшөөрөх хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (64.119.24.172) 2020-03-13 15:58
      • 0
      • 0

      Ард иргэдээ шулахаас өөрийг сэтгэхээ байжээ

      Хариулах

    • Зочин

      (182.160.38.23) 2020-02-26 01:54
      • 0
      • 0

      Зогсоолынын мөнгө тоншдог хулгайч нар ихсэж мафи үүсч оймсдоно доо.

      Хариулах