М.Энхсайхан: Тэднээс шударга ёс хүлээх хэрэггүй боллоо

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханг прокуророос дууджээ. Энэ талаар тэрбээр өөрийн сошиал хуудастаа "Шинийн 8-ны шуурхай мэдээ. Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв" хэмээн бичсэн байна. 

Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж, мега төсөл хариуцаж байх үедээ "Тавантолгойн төслөөр УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, "хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн үйлдэлд" Эрүүгийн хуулийн 19.6-1-ээр зүйчилж, анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй" гэсэн шийдвэрийг Прокурорын Газар гаргаад байгаа юм. 

Enkhsaikhan Mendsaikhan-н зураг.

Эрүүгийн хуулийн 19.6-1 гэдэг нь : "1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж;

2.2. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ." гэсэн заалт аж. 

Өөрөөр хэлбэл огт батлагдаагүй төслийнх нь төлөө М.Энхсайханд бүх насаар нь хорих ял төлөвлөсөн бололтой.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.217.242) 2020-03-03 15:02
      • 0
      • 0

      Монголоос урвасан хужаа гаралтад шударга бус байсан ч хамааагүй устгаж хороож хориж л байхад болно

      Хариулах

    • Сж

      (103.26.195.199) 2020-02-25 11:43
      • 0
      • 0

      Баттулга Хүрэлсүх 2 ийг тууштай дэмжие. Өмнөх засгийн газрын дайсан этгээдүүдийг, одоо байгаа зальтнуудыг бүгдийг барьж авна

      Хариулах

    • 7894666

      (49.0.137.6) 2020-02-21 11:56
      • 0
      • 0

      Энэ ч ёстой Шүүх, прокурор болон Монголын Төрийг юу болгож байгаагаа Женко-Зика 2 ч яруу тодоор харуулж байх шиг байнаа. Харин Монголын ТЗ-ын 260 сая доллар хуссан, Хятадуудтай нууц гэрээ хийхээр барим бичигт гарын үсэг зурсан, Төмөр замыг 10 жилээр гадны гар хөл болж саатуулсан гэдгээр ЖЕНКО чин харин жинхэнэ Төр ард түмний эсрэг бүх насаараа хоригдох хэрэг хийчихээд байгаа юм биш үү. Энхсайхан ахалж гэрээ бэлтгэж УИХ-д оруулахаар 2015-2016 онд ажиллаж, батлагдаагүй тэгээд л өнгөрсөн. Энэ ер 1930-иад он болох гээд байгаа юм биш үү. Болгоомжтой л байх хэрэгтэй болж дээ.

      Хариулах

    • Сж

      (103.26.195.199) 2020-02-25 11:39
      • 0
      • 0

      Танай хятадууд Баттулга Хүрэлсүх 2ийг харлуулахгээд л үзээд байх юм. Чадахгүй. Одоо төр Монгол хүмүүсийн гарт байна

      Хариулах

    • ют

      (202.179.24.227) 2020-02-21 11:36
      • 0
      • 0

      ТӨРд Шургалсан эрхмүүд ШУНАЛЫНХАА АЧААР шоронг насаараа амьдрах ГАЗРААР СОНГОН ХУДАЛДАЖ АВСАН.

      Хариулах