Бусдын зовлонд хэзээ ч бүү хутгалд

Twitter Print
2021 оны 10-р сар 25-нд 14:58 цагт
Мэдээний зураг,

Хүн өөрөөсөө залхаж, түүнд тавьж өгсөн хортой аягыг авч уух ёстой. Өөртөө хэт итгэх хэрэггүй бөгөөд та хэн нэгэнд тусална гэж итгэн найдаж болохгүй. Та туслахад бэлэн байгаа хүндээ л тусалж чадна.

Зовж шаналж буй хүн тэрхүү өөрийн зовлонгоороо ертөнцийг хардаг бөгөөд тэр хүн дүлий, сохор л гэсэн үг юм. Хүн бүр амьдралынхаа туршлагыг араасаа чирж явах бөгөөд энэ нь түүний мөрөн дээр нь дарж буй үхмэл хүнд ачаа юм гэдгээ олж хардаггүй. Хэрэв та хэн нэгний зовлонд хөндлөнгөөс оролцохыг оролдвол энэ нь таныг үйлийн үрийн салхи шиг хэн нэгний тоглоом руу чирж оруулах болно.

Хүн зовлонгоо дамжуулан халдаадаг - үүнийг санаж яваарай. Өөрийнхөө явдаг тэр л замаараа явж, өрөөл бусдын ​​өвчин зовлон руу бүү ханд. Та өөрийнхөө замаар явж байж л хүмүүсийн өөрсдийн нь зовлонг давж гэтлэгэхэд нь туслах болно.

~ Шунятананда

Би чамд туслахаар ирсэн байтал та харин надтай хамт уйлмааргүй байна гэж гомдоллож байх юм.

~ Фридрих Ницше (1844-1900)

Орчуулсан: Норзонгийн Энхбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.