Муур эзнийхээ амийг аварчээ

Twitter Print
2014 оны 05-р сар 16-нд 12:51 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Нью-Йорк хотод сонирхолтой нэгэн тулаан болжээ. Рожер Tриантафило хэмээх нэгэн эр ABC News телевизэд өгүүлсэнээр, түүний хүү дөрвөн настай Жереми байшингийнхаа гадаа дугуй унаж тоглож байх үед нохой дайрч хөлнөөс нь зуусан байна. Харин энэ үед тэдний гэрийн тэжээвэр Тара нэртэй муур нохой руу зоригтой дайрч хүүг аварчээ. Ойролцоо байсан ээж нь тэр даруй очиж хүүгээ авсан аж.

Бяцхан хүүгийн хөлөнд хоёр оёдол тавьсаны дараа эцэг эх нь болсон явдлыг хяналтын камераас олж мэдсэн гэнэ. Тэд нүдэндээ ч итгээгүй бөгөөд хайртай муураа манай баатар гэхээс өөр үг олдоогүй хэмээн өгүүлжээ. Бяцхан хүү Жереми, Тара хоёр одоо сайн найз нөхөд болсон бөгөөд хамтдаа унтдаг гэнэ.

Болсон явдлын бичлэгийг тэд YouTube хуудсанд тавьсаны дараа олон зуун хүн, бүр Гүржээс хүртэл утасдаж мууранд нь баяр хүргэсэн байна. Харин золбин нохойг зохих газар нь өгсөн аж.

Л.Отгонбат

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.