Ногоон кард буюу байнгын оршин суугчийн эрх олгох асуудлыг 60 хоног хойшлуулна гэлээ

Twitter Print
2020 оны 04-р сар 23-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусын цар тахалтай холбоотойгоор АНУ-д гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглох тухай тусгай захирамж гаргахаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачлалын тухай тусгай захирамжийн дагуу АНУ-д байнгын оршин суух хүсэлт гаргасан цагаачдыг АНУ-д нэвтрэхийг хориглох бөгөөд уг захирамж 60 хоногийн хугацаанд үйлчлэх аж.

"Америк бүгдэд нээлттэй байсан, цар тахлын хямралаас болж цагаачлалын асуудлыг эргэж харах хэрэгтэй боллоо, америкчуудын ажлын байрыг хамгаалахын тулд эхний ээлжинд ногоон кард буюу байнгын оршин суугчийн эрх олгох асуудлыг 60 хоног хойшлуулна" гэж Трамп Ерөнхийлөгч хэллээ. "Мексиктэй хамтраад урд хилээ сайн хааж чадсан, одоо бол дуртай үедээ алхаад орж ирэх боломжгүй болсон, зөвхөн тариа ногоо хураах урилгын ажигчдыг хэвээр оруулна" гэлээ.

Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Д.Трамп цагаачлалын тухай тусгай захирамж нь коронавирусын цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралын үед америкчуудын ажлын байрыг хадгалах зорилготой гэдгийг онцолжээ. Түүнчлэн энэхүү захирамж нь АНУ-д түр хугацаагаар ажиллах зөвшөөрөл бүхий визтэй иргэдэд хамаарахгүй аж.

Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч тухайн захирамжийн үйлчлэх хугацааг уртасгаж болзошгүй хэмээн мэдэгджээ. Коронавирусын цар тахлын улмаас АНУ-д 22 сая гаруй иргэн ажилгүй болсон ба Ерөнхийлөгч Доналд Трампын онцолсноор тэдгээр иргэдийг эргээд ажилтай болгох нь АНУ-ын засгийн газрын "нэн тэргүүний үүрэг" аж. Тэрээр, "Коронавирусын цар тахлын улмаас ажилгүй болсон америкчуудыг гадаадаас ирэх ажиллах хүчээр солих нь буруу бөгөөд шударга бус юм. Бид иргэдийнхээ ажлын байрыг хамгаалахыг хүсч байна." хэмээн мэдэгджээ. Байнгын оршин суух виз буюу ногоон карт нь цагаачдад АНУ-д байнга оршин суух, АНУ-ын иргэн болох хүсэлт гаргах боломж олгодог бөгөөд жилд 1 сая орчим иргэн АНУ-д байнга оршин суух хүсэлт гаргадаг байна.

Trump says immigration order will apply only to green cards and ...

2018 онд АНУ-ын Сенатаас гаргасан судалгаагаар ногоон карт авахыг хүссэн цагаачдын 70 орчим хувийнх нь гэр бүл, ойр дотныхон нь АНУ-д амьдардаг болохыг тогтоожээ. Харин хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон карт авах хүсэлт гаргасан иргэдийн 80 хувь нь тус улсад түр оршин суух визтэй иргэд байдаг аж. АНУ коронавирусын халдвар авсан иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа ба тус улсад уг вирусын халдварын улмаас 45 мянган хүн нас бараад байгаа билээ.

Америкийн Ардчилсан намын гишүүд болон зарим шүүмжлэгчид Ерөнхийлөгч Доналд Трамп цагаачлалын тухай тусгай захирамж гаргаснаараа коронавирусын цар тахлын үеэр зөв зохистой арга хэмжээ авч чадаагүй явдлаа нууж, олон нийтийн анхаарлыг сарниулахыг оролдож байна хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.