БНСУ-д ажиллаж, амьдарч байсан иргэдийн анхааралд

Twitter Print
2014 оны 05-р сар 16-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

2007 оноос хойш БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо буцсан иргэд БНСУ-ын талд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлээ буцаан аваагүй байгаа бол БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандана уу. Одоогоор БНСУ-ын Үндэсний Тэтгэврийн албанд бүртгэлтэй манай улсын 2300 гаруй иргэн хүсэлтээ гаргаж өөрийн мөнгөө буцаан аваагүй байна. Тухайн иргэн нас барсан тохиолдолд албан ёсны өв залгамжлах эрх бүхий этгээд нь хандах боломжтой. 2007 оноос өмнө ажиллаж амьдарч байсан иргэдийг дахин шалгасны үндсэн дээр тэтгэврийн даатгалыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэж эхэлжээ.

БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Утас: 02-2278-8030, 02-2278-8034, 02-2269-3883
Монгол Улсад холбогдох бол 9827-9803 утсуудаар холбогдож лавлагаа авах боломжтой юм байна.

Д.Энхтүвшин

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.