Мөнхрөө /хадам ээжийн хэл/

Twitter Print
2021 оны 04-р сар 04-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Мөнхрөө /хадам ээжийн хэл/ - Snake plant, botanical name : Sansevieria – Сансевиерия

Биологийн хэллэг нь Sansevieria Монгол нэршил нь Мөнхрөө, оросоор Сансевиерия гэж нэрлэдэг. Үүнээс гадна байгаа байдал гаднах төрхөөр нь Snake Plant буюу Могой цэцэг, Mother in Law’s Tongue буюу Хадам ээжийн хэл гэж нэрлэх нь ч бий. Энэ цэцгийг ургуулахад их амархан бөгөөд арчилгаа ч их бага шаарддаг бөгөөд цэцэг эхлэн таригч нарт хамгийн сайн тохирох цэцэг юм.

Мөнхрөөгийн навч шулуун, махлаг байх ба хээ нь маш олон төрөл янз байдаг. Агаарыг маш сайн цэвэршүүлдэг 10 цэцгийн нэгэнд мөнхрөө орно. Мөн албан тасалгаа оффис, зочид буудал, нисэх онгоцны буудал гэх мэт газруудад чимэглэлийн зориулалтаар их ашигладаг.

Усалгаа

Усгүй удаан амьд байх тал дээр тун тэсвэртэй цэцэг. Навчны оройн хэсэгт ус хүргэж болохгүйг онцгой анхаар.Хөрсний өнгөн хэсэг 1,5 см орчим хатсаны дараа услагааг хийнэ. Хөрсийг модон савхаар хатгаж үзэж болно. Усыг ихдүүлбэл навч болон үндэс гэмтдэг. Услагаа багадвал навч үрчийх унжих байдал ажиглагдана. Агаарын дулаанаас хамаарч долоо хоногт нэг юм уу хоёр удаа услана. Өвөл сардаа нэг удаа услахад болно. Тоос шороо дарсан үед чийгтэй алчуураар зөөлөн арчиж байгаарай.

Гэрэл

Энэ ургамал нь халуун орноос гаралтай тул нарны гэрэлд дуртай боловч өдрийн хурц нарны тусгалд удаан байлгах нь тохиромжгүй. Хагас сүүдэрлэг юм уу нарлаг орчинд дуртай. Гэрэл багадахад дургүй.

Удвал Гарден-н зураг.

Арчилгаа

Навч хэт өндөр ургаж биеэ даахаа больж хажуу тийш унах үед нь та тулгуур хийж уях хэрэггүй бөгөөд хөгширсөн навчийг угаар нь хайчилж авах хэрэгтэй. Удалгүй шинэ навчнууд нөхөн ургах болно та санаа зоволтгүй. Навч зөөлөрч зузаарах байдал ажиглагдвал угаар хайчилж авах хэрэгтэй.

Цэцгүүдийг хамгийн гол нь хэт хүйтэн биш агаарын темпратуртай ойролцоо усаар усалгаа хийгдэж байх шаардлагатай. Услахдаа угруу нь их хэмжээний усыг нэг дор хийж болохгүй тойруулан, зөөлхөн хөнгөн бага багаар услан хөрсөндөө гүн шингээж өгнө. Мөн бороо орж буй мэтээр шүршин чийгшүүлж хэт халж хуурайшихаас сэргийлж байгаарай.

Эх сурвалж: Удвал гарден

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.