Шинэ хувилбарын халдвар илэрсэн Австралийн Виктория мужид хөл хорио тогтооно

Twitter Print
2021 оны 05-р сар 27-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Хүн амынхаа тоогоор Австралидаа хоёрт ордог Виктория мужийн Мельбурн хот коронавирусын халдварын голомт болсонтой холбоотойгоор өнөөдрөөс эхлэн тус мужид 7 хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ. Виктория мужийн эрх баригчид өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын 26 тохиолдлыг илрүүлээд байгаа ба иргэд коронавирусын халдварт өртсөн байж болзошгүй 150 байршлыг тогтоогоод байгаа аж.

Виктория мужийн Ерөнхий сайд Жеймс Мерлиногйин мэдээлснээр тус мужид бүртгэгдсэн тохиолдлуудын дунд коронавирусын шинэ хувилбарын халдвар илэрсэн нь халдварлах өндөр чадвартай ба энэ удаагийн халдварын тархалт өмнөхөөсөө хурдацтай явагдаж байгаа аж.

Түүнчлэн тус мужид коронавирусын халдвар авсан байж болзошгүй анхдагч болон хоёрдогч хавьтлуудын тоо 10 мянгад хүрсэн ба нөхцөл байдал хүндэрч, хяналтаас гарахаас өмнө яаралтай арга хэмжээ авах шаардлага гарсаныг Ерөнхий сайд Жеймс Мерлино онцолжээ. Хөд хорионы үеэр иргэдийг шаардлагатай бусад тохиолдлоос бусад үед гэрээс гарахгүй байхыг зөвлөсөн ба иргэд гэрээсээ 5 км-ээс хол зорчихгүй байхыг анхааруулжээ.

Иргэдийг зайлшгүй амны хаалт зүүхийг шаардаж байгаа ба хөл хорионы үеэр ажиллах шаардлагатай иргэдийн хүүхдүүдээс бусад хүүхдүүд сургуульдаа явахгүй аж. Сүм хийдүүд, хүнсний дэлгүүрээс бусад үйлчилгээний байгууллагууд хаалгаа барих гэнэ. Австралийн бусад мужууд Виктория муж руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа ба Өмнөд Австрали муж Виктория мужийн иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгджээ.

Коронавирусын цар тахлын 2 дахь давалгаа Виктория мужид 2020 оны 10-р сард тохиосон ба 20 мянга гаруй хүн халдвар авч, 820 хүн уг вирусын халдварын улмаас амиа алдсан билээ. Коронавирусын халдварын 2 дахь давалгааг давж, халдварын тохиолдлуудыг 0 болгохын тулд Виктория мужийнхан 112 өдрийн турш хөл хорионд ороод байсан билээ.

Австрали улсад бусад улс орнуудтай харьцуулахад коронавирусын халдварын тохиолдлууд цөөн бүртгэгдсэн нь хилээ хааж, хэсэгчлэн хөл хорио тогтоосонтой холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Нөгөө талаас Австралид коронавирусын эсрэг дархлаажуулалт удаашралтай явагдаж байгаа нь вакцины нийлүүлэлт болон тээвэрлэлтийн асуудал мөн австраличуудын вакцинд хамрагдах хүсэлгүй байгаатай холбоотой аж.

Өнөөдрийн байдлаар Австралийн нийт хүн амын 10 хүрэхгүй хувь нь л коронавирусын эсрэг вакциндаа хамрагджээ. Өнгөрсөн лхагва гарагт Австралийн засгийн газар Мельбурн хот руу AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины 140 мянган тун вакцин илгээхээр болсон байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-australia

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.246) 2014-05-18 11:57
      • 0
      • 0

      Арчаагүй бялдуучлал байна даа. Муу засаг, муу ерөнхий сайдын үед л эдийн засаг хямардаг юм шүү дээ. Эдийн засаг хямарсан гээд байж Алтанхуягийг яаж магтаж чаддаг байнаа.

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.182) 2014-05-16 18:06
      • 0
      • 0

      алтанхуягийн ЗГ юм хийж байгаа. үгүйсгэж болохгүй. эд нарт хугацаа өгье. тооцоо бодоход хэзээ ч оройтохгүй.

      Хариулах

    • Зочин

      (103.9.88.114) 2014-05-16 11:08
      • 0
      • 0

      Сайхан долигнож байна даа бичсэн хүн нь сэтгүүлч мөн болов уу мөн бол монголын сэтгүүлчдийн нүүр царайг харуулаж гутааж байна даа арай л юмаа л гэхээс Доллор 1820 гарлаа найзаа чи цадгалан байвч Ард түмэн тань элгээрээ мөлхлөө та дуугараач

      Хариулах