Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон тэсрэлт гарч байна

Twitter Print
2013 оны 11-р сар 01-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилсан билээ. Энэ айлчлалтай давхцан ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев ч БНХАУ-ын дарга Си Жинпин, Төрийн зөвлөлийн сайд Ли Кэцян нартай уулзжээ. Тэд 2 орны худалдааг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ хэлэлцээрийн талаар Xinhua агентлаг “Хятад-Оросын харилцаа шинэ түвшинд хүрлээ. Учир нь эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон тэсрэлт гарч байна” гэж мэдээлжээ. Энэ удаагийн айлчлалаар олон тооны гэрээнд гарын үсэг зуржээ. ОХУ-БНХАУ-ын худалдаа 2012 онд дээд хэмжээнд буюу 88 тэрбум долларт хүрсэн. Энэ хэмжээг 2015 он гэхэд 100 тэрбум, 2020 онд 200 тэрбумд хүргэхээр төлөвлөсөн.  Хятадын Үндэсний хөгжил, Шинэчлэлтийн хорооны мэргэжилтэн Тан Хуа, “Энэ оны эхний 7 сард Оросын компаниудад хийсэн Хятадын шууд хөрөнгө оруулалт 250 сая доллараар өсчээ. Сүүлийн 8 жилд Хятадаас Орос руу орсон шууд хөрөнгө оруулалт 40 дахин өссөнөөр 4,9 тэрбум долларт хүрээд байна” гэсэн байна.  

China Daily сонин, ОХУ 10 сая тонн түүхий газрын тосыг жил бүр Хятадад нийлүүлэхийг зөвшөөрсөн гэж мэдээлжээ.  Нийгмийн ухааны Хятадын академийн Орос судлаач Xing Guangcheng, “ОХУ Хятадад ойр оршдог тул газрын тос, байгалийн хий нийлүүлэх бидний хамгийн эхний сонголт байх учиртай. Иймд ОХУ Хятадын гол нийлүүлэгч улс. 2 орон эрчим хүчний салбарт өргөн хүрээнд хамтарч ажиллах маш их нөөц байгааг талууд харилцан зөвшөөрсөн.” гэсэн байна.

The People's Daily сонин, “Xi Jinping дарга өргөн хүрээний стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, НҮБ болон АЗ-ийн бүрэн эрхийг хамгаалах, НҮБ-ын зорилго, зарчмуудыг дагаж мөрдөх, ОУ-ын харилцаанд танигдсан норм дүрмүүдийг хамгаалахад аль аль тал анхаарах ёстой гэж сануулжээ.” гэж мэдээлжээ.  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.