
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Хойд Солонгост бүтээсэн сүүлийн үеийн зэр зэвсгийг танилцуулжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С. Шойгу тэргүүтэй оросын зочид төлөөлөгчид Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойн баярын парадад оролцохоор Пхеньянд хүрэлцэн ирсэн юм.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын Батлан хамгаалахын сайд С. Шойгуд өнгөрсөн 4-р сард туршилт нь амжилттай болсон гэгдээд буй хатуу түлшээр ажилладаг Хвасон тив алгасах баллистик пуужинг, шинэ загварын хоёр дроны хамт танилцуулсан байна.
Хойд Солонгосын мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун, С. Шойгу нар батлан хамгаалахын болон олон улсын аюулгүй байдлын салбарт тулгараад буй асуудлуудыг хэлэлцжээ.
Энэ нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гадаадын зочид төлөөлөгчдийг эх орондоо урьсан анхны тохиолдол юм. Пхеньян хамгийн сүүлд 2018 оны 2-р сард гадаадын зочид төлөөлөгчдийг цэргийн параддаа урьж байжээ.
Ким Жон Ун С. Шойгутай "нөхөрсөг яриа" өрнүүлж, С. Шойгу түүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины захидлыг гардуулсан байна. Түүнчлэн уулзалтын үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Хойд Солонгосын армийг "дэлхийн хамгийн хүчирхэг" хэмээн тодорхойлжээ.
Хятадын зочид төлөөлөгчдийг ахалж буй Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Ли Хонжон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпины захидлыг гардуулан өгчээ. Хятадын зочид төлөөлөгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Ким Жон Ун солонгосын ард түмэн "дайнд ялалт байгуулахын тулд цусаа урсгасан Хятадын сайн дурын цэргүүдийг хэзээ ч мартахгүй" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.212.118.53) 2020-01-19 21:39Энийг гар утсанд
Хариулах
Зочин
(103.212.118.53) 2020-01-19 21:39Шууд
Хариулах
Зочин
(103.212.118.53) 2020-01-19 21:40Зурагтыг дотор талаас нь дардаг систем
Хариулах