С.Амарсайхан: Цөөн тоогоор сургалт явуулах сургалтын төвийг нээх талаар салбарын сайдтай хэлэлцэнэ

Twitter Print
2020 оны 04-р сар 20-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар долоо хоног бүр цахим хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгч байгаа.

Тэрбээр өнөөдөр сүүлийн үед нийслэлд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн зарим сонирхсон асуултад хариулт өгсөн.  Тухайлбал, иргэдээс сургалтын төвүүдийг хэзээ нээх талаар ирүүлсэн асуултад хотын дарга "Бид зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Сургалтын төвийн үйл ажиллагааг нээх талаар тусгах гэж байсан боловч танхимын сургалтын төвүүдийг сайдын тушаалаар хаасан учир салбарын сайд тушаалаа өөрчилж байж сургалтын төвүүд нээгдэнэ.

Сургалтын төвийг нээх асуудлыг бид дангаараа шийдэх эрх байхгүй. Халдваргүйжүүлэлт ариутгалын шаардлага хангасан эрсдэл үүсгэхгүй цөөн тоогоор сургалт явуулах сургалтын төвийн үйл ажиллагааг нээх талаар салбарын сайдтай хэлэлцэж шийднэ" хэмээн хариулсан юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.