Кино хийхдээ жоохон ч гэсэн судалгаа хийж баймаар байна

Twitter Print
2020 оны 01-р сар 11-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

Буруу өрөг гэдэг кино хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнд цаазын ял өгдөг хуультай болох хэрэгтэй гэсэн санаа хөндсөн аж. Хардвал Ерөнхийлөгчийн ярьдаг зүйлтэй зүйлчлэлээрээ ч яг таарч байна. Гэхдээ арай захиалга биш байх гэж найдъя.

Кинон дээр кино хийж байгаа үйл явдал гарч байна. Тэр кинонд нь хуулийн зөвлөгөө өгч байгаа хуульч эмэгтэй гарна. “Ингэж ч болохгүй тэгж ч болохгүй гээд хууль яриад хэцүү байна уу” гэж хуульч нь ярина. Тэр киног нь бодитой болгохын тулд хэрэгжиж байгаа хуулийн талаар зөвлөгөө өгч байгаа дүр гэж ойлгосон.

Гэвч яг үндсэн кинондоо ооогт хуулийн зөвлөгөө аваагүй байна лээ. Яахав уран сайхны хэтрүүлэг байж болох ч нийгэмд тодорхой ойлголт өгдөг, чиглүүлдэг гэдэг утгаараа хийсвэрлэл нь ханатай байвал зүгээр. Ялангуяа ийм хүнд сэдэвтэй кинонд. Хүүхэд хүчиндсэн хэрэгт яллагдагчаар татагдсан залуу өмгөөлөгчөө өөрөө сонгож байгаа юм. Гол нь өмгөөлөгч нь өөрийгөө сонгогдсоныг ч мэдэхгүй. Тэгээд хориход очиж уулзахад нь бага насны хүүхэд хүчиндсэнээ сайрхан ярисанд шоконд орсон өмгөөлөгч эмэгтэй өмгөөлөхгүй гэсэн чинь “Би чамайг сонгосон. Чамд сонголт байхгүй. Өмгөөлөхөөс аргагүй. Хуульд тэгж заасан байдаг юм” гэж хэлснээр өмгөөлж байдаг шүү. Ингэж хүчээр өмгөөлдөг байсан бол бид яана аа. Хэзээ ч юм хэн ч юм нэг нөхөр ирснээ “За би чамайг сонгосон. Ажлаа эхэл”

“Прокурорын дүгнэлт” гарсан л гэж яриад байв. Тэр нь хэрэг дээрээ прокурор бичдэг ч “яллах дүгнэлт” гэдэг л дээ. Шалгах бүх зүйлээ шалгаж болсон гэж прокурор үзсэн учраас яллах дүгнэлт бичээд шүүхэд шилжүүлдэг. Гэтэл яллах дүгнэлт гарсны дараа дөнгөж нотлох баримтаа прокурорт өгөх тухай ярив. “Мөрдөгчийн санал”-ыг “мөрдөгчийн тайлан” л гээд байлаа.

За нэр томъёо яахав гэхэд шүүгдэгчид худал мэдүүлэг өгсөн гэж 2 жилийн ял өгөөд кино дуусна лээ. Хуулийн зүйл хэсгийг уншиж өгөөд л. Гэтэл тэнд нь гэрч, хохирогч худал мэдүүлэг өгвөл гэчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид тийм зүйлээр ял өгдөггүй. Өөрийгөө өмгөөлөх эрхтэй тул юу ч гэж хэлж болно.

Энэ бүхнийг хуульчаас асуухад ердөө 10 минут шаардлагатай. Тэгээд киноны агуулга огт хөндөхгүйгээр зөвөөр оруулчихаж болно. Кино хийхдээ жоохон ч гэсэн судалгаа хийж баймаар байна аа гэж хэлдгээ л хэлж байгаа юм. Тэгэхгүй бол киноноос ойлголт авчихаад ирээд “чиний санал хамаагүй өмгөөл” гээд дайраад байвал бас хэцүү юм даа.

Өмгөөлөгч Б.Мэргэн 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.39.126) 2020-01-16 05:07
      • 0
      • 0

      ugaasaa suuliin ue iin mongol kino bugd hogshdee tgd jujigchid neeh lag ooriigoo tootson garuud gaduur chuhal tsarialaal yawna

      Хариулах

    • Зочин

      (202.126.88.237) 2020-01-15 00:07
      • 0
      • 0

      Hahaha oort chini bitgii huts gj helmeer sanagdchihlaa. Iim ochvvhen tarhitai baih gj. Zvgeer yumiig bolj bvtej baigaag magtaj sur tenegee. Naad nerniihee omnoos omgoologh gdg vgee awbal taarna

      Хариулах

    • нарантуяа

      (103.57.94.200) 2020-01-14 19:27
      • 0
      • 0

      umguulugch ym bol umguulugchuu l hii kino shuumjlhe bolij uz!!! hiisen negniig ni shuumjlene hiigeegui negniig ni doromjlono!!! ymar archaaguidee sain bolson kinog shuumjleed suuj bhavde!!!! sinsatsi tarih geed ydtsi hhha orovdmoor ym!!!!

      Хариулах

    • Зочин

      (202.21.109.59) 2020-01-14 19:14
      • 0
      • 0

      Hiisen negniig ni shuumjilne tiim ll mundag ym bol ta ooroo kino hiin uzeed Б.Мэргэн

      Хариулах

    • Хотын соёлтой иргэн

      (59.153.112.71) 2020-01-16 02:48
      • 0
      • 0

      Орк юм бэ. Хуульч хүн хуулийн нүдээр харж байна. Наад тэнэг орк зангаа болиорой

      Хариулах

    • mergen

      (202.179.25.49) 2020-01-14 18:51
      • 0
      • 1

      medemhiireed bhimda jijig detal yuman dr hahaha omgoologch yum bol omgoologchin ajlaa l sn hiilde kino hiideg ni l kinoogoo hiig shuumjlegch shig l shaahiin

      Хариулах

    • Зочин

      (59.153.87.28) 2020-01-14 17:54
      • 0
      • 1

      Sinsatsi bolj baigaa kinogoor agtsent ogood site-aa hogjuuleh gss yvuurgui nohduud baihmaa.Yronhii sanaag ni uzsen hun bur oilgogdohoor baihad yaj ter sanaagaa garganuu hend ymar hamaa baina.Huuli bol huuli; Kino bol kino hha :) Yronhii sanaa ni zov bogood uzegchidiig tataad eyreg handlaga toruulj baival barav shde. Za tged barij ideed uraad tastchihvaa hhahahahah

      Хариулах

    • Зочин

      (64.119.18.248) 2020-01-13 20:46
      • 0
      • 0

      Мэргэн зөв зүйл бичсэн байна

      Хариулах