Эмнэлгийн зарим ажилчинд 10-30 хувийн цалингийн нэмэгдэл олгох шийдвэр гаргалаа

Twitter Print
2020 оны 04-р сар 29-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эмч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргажээ. 

Мөн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэхэд орхигдсон сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нарт  30 хувийн нэмэгдэл цалин олгох тогтоол баталсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.