Руанда дахь геноцид

Twitter Print
2019 оны 11-р сар 10-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Зүүн Африкт байдаг жижиг орон болох Руандад геноцид аллага нь Тутси буюу сэхээтэн нийгмийн арай дөнгүүр давхрагын хүмүүсийн эсрэг явагджээ.

Ийм үйл явдал эрт үед биш, саяхан 20-р зууны төгсгөлд болсон гэж төсөөлөхөд хэцүү юм. Руандад удаан хугацааны туршид 2 үндэстэн буюу Хату, Тутси аймгийн дайсагналцсан үйл ажиллагаа бөгөөд хүн амын 85 хувь нь хату, тутсичууд 15 хувийг бүрдүүлж байв. Цөөхөн боловч Тутсуудыг үргэлж захирагч анги гэж үздэг байв. Үүний үр дүнд 1990 онд эхэлж 3 жил үргэлжилсэн Иргэний дайн үүссэн. Тус улсад тохиолдсон аймшигт явдлыг зөвхөн Дэлхийн 2-р дайны үед л харж болох байсан юм.

Эрх баригчид үзэн ядсан дайснууд болох Тутси нарыг устгаж эхэлсэн бөгөөд Тутсичуудтай тулалдахаас татгалзсан ард түмэндээ хүртэл халджээ. Тутсигийн тухай хаа сайгүй суртал ухуулга явагдаж, координатууд бас радиогоор мэдээлэгдэж байв. Тутси эмэгтэйчүүдийг хүчирхийлж, дараа нь бэлэг эрхтнийг нь тайрч, хүчлээр цацан тарчлаан алсаар байв. Хамгийн харгис хэрцгий хэрэг бол 15 мянган хүнийг бөөнөөр нь алахаар цэнгэлдэх хүрээлэнд хашсан явдал байв. Нулимс асгаруулагч хийгээр тал талаас нь шүршиж, нэгэн зэрэг буудаж, гранат дэлбэлж байв.

1994 онд Руандад болсон угсаатны мөргөлдөөн нь нэг сая хүний ​​аминд хүрчээ. Гэсэн хэдий ч тус улс нь дахин сэргэн мандсан төдийгүй Африкийн бүх улс оронд үлгэр жишээ болж чадсан юм. Тэр үеийн гунигт үйл явдлын дараа муж улсын хөдөлмөрийн чадвартай хүн амын дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Тэд хаа сайгүй ажилладаг. Тэд засгийн газар, худалдаа, барилга, цагдаа, таксинд хүчтэй түрэн орж амжилттай ажиллацгааж эхлэсэн байна. Тэд өөрсөддөө итгэдэг, ирээдүйгээ бүтээдэг, гэгээн мөрөөдөж, хуучин зовлонгоо живүүлэн мартацгаах гэж хичээдэг. Руандад улс орныг аз жаргалтай, цэцэглэн хөгжиж, муу дурсамжаас арчих болно гэж эмэгтэйчүүд үздэг.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.