Эр хүний цорын ганц чимэг нь эхнэр нь...

Twitter Print
2021 оны 01-р сар 26-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

“Эрчүүд чимэглэл зүүдэггүй. Эр хүний цорын ганц чимэг, ЧИМЭГЛЭЛ нь түүний эмэгтэй" гэсэн үг байдаг.

Эмэгтэй хүний зүүсэн ээмэг бөгж. эдэлж хэрэглэж буй хувцас хунарыг нь шинжихээс илүүтэйгээр түүний нүд, яриа, биеийн хөдөлгөөнийг нь нэг сайн ажаарай. Жаргалтай эмэгтэй дотроосоо гэрэлтдэг.

Санаа зовох зүйл цөөн, ажил амьдрал нь мөрөөдсөн, төлөвлөсөн ёсоор нь бүтэлтэй яваа эмэгтэй хүнийг харахад илт байдаг. Тийм өөртөө итгэлтэй, цоглог, аливаа зүйлийг эерэг талаас нь хардаг, баяр баясгалангаар дүүрэн яваа эмэгтэй хүнийг хараад түүний ард сайн хань, сайхан гэр бүл байна даа гэж төсөөлдөг.

Эрчүүд минь, таны хэр амжилттай яваа, гэр бүлээ хэрхэн дээдэлж амьдардаг зэргийг таны эмэгтэйгээс л тольдож болох нь. Тиймээс ганц олдох (олох гэж бас нилээн зовсон), алдаж гээвэл харуусаад барахгүй үнэт ЧИМЭГЛЭЛ-ээ ямагт хайрлан хамгаалж, асарч тордож, үргэлж гялалзуулж, гэрэлтүүлж яваарай гэж захъя.

С.Эрдэнэбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.