Эхнэрээ нүцгэн гадаа хөөж гаргасны улмаас хоёр хөл нь хөлджээ

Twitter Print
2020 оны 01-р сар 09-нд 19:19 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтнйчүүд, бага насны хүүдүүд өртөж, хохирогч болж байгаа мэдээллийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж мэдээлсээр байдаг. Гэвч энэ төрлийн гэмт хэргийн хохиорогчдын тоо буурахгүй хаалттай хаалганы цаана үйлдэгдсээр байна. 

Тэгвэл энэ сарын 7-ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт гэр бүлийн хүчирхийллийн улмаас 37 настай эмэгтэй хоёр хөлөө хөлдөөжээ. Тодруулбал, Налайх лүүргийн 6 дугаар хороонд  оршин суух хаягтай 40 настай Г нь эхнэр болох 37 настай Б-г гадуур хувцасыг нь тайлан өвлийн хүйтэнд хөөж гаргаснаас хохирогч эмэгтэй хоёр хөлөө хөлдөөсөн байна. Үүгээр ч  барахгүй түүнийг ална хэмээн автомашинаараа дайрах гэж оролдсон аж. Тэрбээр  нөхөртөө зодуулахгүйн тулд хөл нүцгэн олон цаг зогссоны улмаас хоёр хөлөө хөлдөөж, одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Хохирогч эмэгтэй хоёр хөлөө хөлдөөгөөд хоёр хоног гэртээ байсан ч бие нь муудсан учир аргагүй эрхэнд эмнэлгт хандсан нь энэ аж. Энэ талаарх мэдээллийг анх эмнэлгээс цагдаагийн байгууллагад хандсанаар ил болжээ. Иймд уг хэрэгт холбогдуулан нөхөр болох Б-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.