
Өдөрт 1.5-2л ус ууж байж шингэнээ нөхдөг гэдэг. Гэсэн ч хүйтэн ус биеийн шингэнийг хангалттай нөхөхгүй бөгөөд голын хий, ходоодны хүйтэн хий, бөөрний үрэвсэл, давсагны хүйт буюу циститтэй болгодог.
Голын хийтэй болсноор 5 цул 6 сав эрхтэн хүйт авч хямрал үүснэ. Ходоодны хүйтэн хийтэй болсноор хоол унд шингэхгүй, шөнө тухтай унтаж амрахгүй ядрах болно.
Стрессээс үүдэлтэй ходоодны өвчний эхлэл нь зохисгүй шингэн уух, хооллох байдаг. Биеийн шингэнээ нөхөх усаа халуун бүлээн ууж хэвшээрэй.
Хэт халуун буцлам шингэн болоод хоол нь улаан хоолойн үрэвсэл хийгээд нарийсалт хавдар гэх мэт өвчний эх үүсвэр болдог тул халуун бүлээнээр нь хэрэглэж хэвших нь зохистой. Ногоон цай дотроо олон янз бөгөөд өвлийн хүйтэн улиралд монгол хүнд тохиромжтой унд биш юм.
Далайн эргийн нам доор чийглэг бүгчим цаг агаартай орны иргэд дотор хаван, усаа гадагшуулах зорилгоор ногоон цайг ихээр уудаг. Монгол орон бол эрс тэс хуурай уур амьсгалтай учраас барагтайд дотор усан хаван Монгол хүнд байдаггүй. Зуны халуун улиралд уухад тохиромжтой юм. Ногоон цайг өвөл зунгүй уугаад байвал дотор чийггүй болно. Цус өтгөрнө. Бөөр өвчилнө. Зүрх хямарна.
Хамгийн гол нь бүлээн усыг залгилж биш, балгаж шимж ууж байгаарай.
Д.Наранцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Чимэг
(103.229.120.104) 2020-04-28 15:40Энэ эрүүгээрээ амьсгалдаг өвөө маскаа ам, хамра дараад зүүгээд сурчихмаар байна. Харахаас сэжиг хүрэх юм.
Хариулах