
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений Азийн орнуудад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалынхаа хүрээнд тэрээр өнгөрсөн долоо хоногт БНСУ-д айлчилж, тус улсын шинэ төрийн тэргүүн Юн Сок Ёлтой уулзсан бол энэ долоо хоногт тэрээр Японд айлчилж байна.
Ерөнхийлөгч Жо Байден Японы Эзэн хаан Нарухитод бараалсаныхаа дараа Японы Ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзсан байна. Японы төрийн тэргүүн Жо Байден АНУ-ын төрийн тэргүүний хувиар Азид хийж буй албан ёсны анхны айлчлалынхаа хүрээнд Япон улсад айлчилсан явдалд маш баяртай байгаагаа илэрхийлжээ. Уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд ОХУ Украин руу довтолсон явдлыг буруушааж, оросуудын уг үйлдэл "олон улсын хууль журмыг үндсээр нь зөрчиж" байна гэдэг дээр санал нийлжээ.
Ерөнхийлөгч Ж. Байден АНУ- Японы эв найрамдалтай харилцаа нь "Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тулгын чулуу" хэмээн тодорхойлж, ОХУ-ын эсрэг хатуу баыр суурьтай байгаад нь талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч уулзалтын үеэр цар тахал болон Украинд болж буй дайнаас болж уналтанд орсон худалдааны салбарын тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Энэтхэг-Номхон далайн худалдааны гэрээг танилцуулсан байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn