
АНУ-ын Финикс хотын ойролцоох уулын энгэрт "учир битүүлэг цайз" нэртэй ийм нэгэн цайз бий. Хэдий гаднаас нь харахад царай муутай, шил, хог хаягдлаар барьсан цайз хэдий ч түүх нь тун сонирхолтой.
1920-оод оны үед Боёс Лютер Гюлли гэх залуу эхнэр болон охин Мери Лю нарынхаа хамтаар Ситл хотод далайн эргийн дагуу амьдардаг байв. Түүний охин Мери Лю нь өдөржин далайн эрэг дээр элсээр байшин барьж тоглодог ч давалгаа түрж ирэхэд өнөөх байшин нь урсаад алга болчихдог байж л дээ. Нэгэн өдөр охин аавдаа "та хэзээ нэг өдөр надад хэзээ ч нурахгүй, би дотор нь амьдарж болохоор цайз барьж өгөөрэй" гэхэд нь аав нь түүнд барьж өгнө гэдгээ ч амлаж.
1930 онд Боёс Лютер сүрье өвчнөөр хүнд өвдсөн бөгөөд Ситлийн далайн эргээс илүү хуурай уур амсьгалтай газар очвол сүрье өвчинд нь сайнаар нөлөөлж амьд явах хугацаа нь цөөхөн сараар ч болов уртсах байсан тул гэр бүлээ орхин Аризона мужын цөлөрхөг хэсэгт нэгэн ууланд нас нөгчтөлөө амьдарсан байдаг. Ганцаараа үхэх өдрөө хүлээн хэвтээ аав ойр орчмоосоо хог цуглуулж шил, лааз, эвдэрхий эд зүйлс гээд ер нь охиныхоо мөрөөдлийн цайзыг барьж болох бүх л хогшлыг цуглуулан цайз барих ажилдаа орсон байна.
Гэхдээ тэрээр 15 жил амьдарсан ба 1945 онд цайзаа барьж дуусаад эхнэр охиндоо Финикс хотод ирж над дээр зочлоорой гэсэн утгатай захидал илгээв. Гэхдээ захидалдаа цайзын талаар нэг ч үг цухуйлгаагүй бөгөөд охиндоо гэнэтийн бэлэг барихаар шийдсэн нь тэр юмсанжээ. Тухайн үед охин нь 22 нас хүрээд байсан ч харамсалтай нь Боёс эхнэр охин хоёрыгоо ирэхээс өмнө таалал төгссөн байсан юм. Охин ч ирж цайзтайгаа танилцаж ямар, ямар өрөө барьсныг нь харахад тэнд нэгэн занга тавьсан өрөө байжээ. Зангыг гэтлэн өрөөнд орвол тэнд охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэсэн захиа болон 500 доллар үлдээсэн байсан гэдгийг охин нь дурссан байдаг.
Мөн Боёс охиндоо зориулж үлгэрт гардаг гүнжийн цамхагыг ч барьж байсан ч харамсалтай нь цамхагаа дуусгаж амжаагүй нас барсан байна. Охин Мери нь 2010 онд насан эцэслэтлээ энэхүү цайздаа амьдарсан ба харин одоо энэхүү цайз нь Финикс хотын жуулчдын очих дуртай бас нэгэн спот болоод байгаа юм. Хэрвээ та энэхүү цайзад зочлохыг хүсвэл 10-5 сард пүрэв гарагаас ням гараг хүртэл ердөө 11-15 цагийн хооронд л ажилладаг. Том хүн 10$ бол хүүхэд 5$-ын хураамж төлнө.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.