Каннын кино наадам, алдартнуудын гоёл

Каннын олон улсын кино наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. 67 дахь удаагаа болж буй уг наадам нь 12 хоног үргэлжлэх бөгөөд Францын найруулагч Оливье Даанагийн  “Монакогийн гүнж” кино энэ удаагийн наадмыг нээж байгаа аж.  Уг бүтээлийг Оскарын шагналт нэрт жүжигчин, Монакогийн гүнтэй гэр бүл болсон Грейс Келлигийн амьдралаар сэдэвлэн хийжээ. Наадмын тэргүүн шагналын  төлөө дэлхийн 11 орноос ирүүлсэн 18 кино өрсөлдөж байгаа аж. Энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Францын жүжигчин Кароль Буке, Америкийн жүжигчин Уиллем Дефо, Мексикийн жүжигчин Гаэль Гарсиа Берналь, Өмнөд Солонгосын жүжигчин Чон До Ен нар орж байна. Дэлхийн кино наадмуудын нэгэн онцгой дүр зураг болдог Каннын наадмын нээлт дээр оддууд зүс царай имиж, гоёл чимгээрээ өрсөлдсөөр ирсэн сонирхолтой жишиг тогтсон байдаг бөгөөд дэлхийн хэвлэл мэдээлэл ч энэ тухай нэг хэсэгтээ шуугидаг. Энэ жилийн улаан хивсний ёслолд алдартнууд хэрхэн гоёж ирсэнийг сонирхуулья.

  • Nicole Kidman in Altuzarra
  • Blake Lively in Gucci Première
  • Kendall Jenner in Chanel
  • Nicole Kidman in Armani Privé
  • Karlie Kloss in Valentino
  • Paz Vega in Elie Saab
  • Zoe Saldana in Victoria Beckham
  • Jane Fonda in Elie Saab
  • Zhang Ziyi in Stéphane Rolland
  • Laetitia Casta in Christian Dior Couture
  • Audrey Tatou in Prada
  • Sofia Coppola in Valentino

 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.