Өсвөрийн сагсчид Польшийн тамирчидтай өрсөлдөнө

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхээр хүүхэд залуучуудын дунд олон тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа. Гурван жилийн өмнө ОХУ-ын “Кесс Баскет” байгууллагын төлөөлөгч нар манай улсад ирж өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчдад сургалт хийгээд буцсан. Тухайн үед ОХУ-ын алдарт тамирчин, “Мюнхен-72” Олимпийн наадмын аварга Сергей Белов Монголд ирж байсан. Өнөө жилийн хувьд Нийслэлийн 33-р дунд сургуулийн эрэгтэй, 87-р сургуулийн эмэгтэй баг Польш улсад айлчлан Плоцк хотын тамирчидтай нөхөрсөг тоглолт хийхээр тус улсыг зорилоо. Баг тамирчдыг удирдан БЗД-ийн Засаг даргын орлогч Т.Баясах, Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбооны тэргүүн Б.Дашдорж болон сургуулийн удирдлага, багш дасгалжуулагчдын төлөөлөл явсан байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.