
1. БҮГД АЙДАГ
Санхүүгийн хувьд бие даасан хүмүүс ч. Авьяастай хүмүүс ч. Үнэхээр үзэсгэлэнтэй хүмүүс ч. Амьдрах ухаан суусан хүмүүс ч. Элэг бүтэн гэр бүлд төрсөн хүмүүс ч. Залуучууд ч. Настайчууд ч. Ажилдаа амжилт гаргасан хүмүүс ч. Сайн ханьтай хүмүүс ч. Йог хийдэг хүмүүс ч. Бие хамгаалах урлаг эзэмшсэн хүмүүс ч. Бясалгал хийдэг хүмүүс ч. Эхэлж байгаа хүмүүс ч. Арвин туршлагатай хүмүүс ч. Гаднаасаа бүх юм болж байгаа мэт харагдах хүмүүс ч. Айж байна гэдэг амьд байна гэсэн үг. Энэ хэвийн. Айдсаа даван туулаад цааш амьдрах хэрэгтэй.
2. ӨӨРЧЛӨЛТГҮЙ АМЬДРАЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ
Тогтвортой байдал бол хий хоосон зүйл. Бид ямагт хөдөлгөөн дунд оршино. Бид байнга хөгширнө. Бид гаднаасаа, дотроосоо байнга өөрчлөгддөг. Энэ үйл явц нэг хором ч зогсдоггүй. “Өөрчлөгдөх үү, байх уу?” гэж асуух угаасаа утгагүй.
3. ХУРДАН ГЭДЭГ ҮНЭНДЭЭ ЗАВСАРЛАГАГҮЙ УДААН ЯВАХЫГ ХЭЛНЭ
Хурдан, эрч хүчтэй, томоор хөдлөх гэсний хэрэггүй. Тогтмол байхад л болно. Гол нь хэмнэлээ бүү алд. Дараа нь дэс дараалалтай яв. Хэсэг хугацааны дараа тэр чинь хурдан, эрч хүчтэй, томоор хөдөлсөн мэт харагдана.
4. ХЭРЭГЛЭДГЭЭСЭЭ ИЛҮҮГ ХИЙЖ БҮТЭЭ
Ингэхгүй бол дуусаа. Зөвхөн хэрэглэж амьдарч болохгүй шүү дээ. Хүн ямар нэг юм хийж байх ёстой. Сайн дураар, дуртайя. Энэ бол санаа сэтгэлийн эрүүл мэндийн үндэс. Үүн дээр нэмээд өөрт хохиролгүй хэрэглээг чухалчил. Ингэж байж таашаал авч амьдрана.
5. ӨНӨӨДӨР БОЛ ӨЧИГДРИЙН ЧИНЬ ҮР ДҮН, МАРГААШ БОЛ ӨНӨӨДРИЙН ЧИНЬ ҮР ДҮН
Насанд хүрсэн чиний асуудлуудад ээж аав чинь ямар ч хамаагүйг ойлгох хүртлээ үүнийг давт. Өнгөрсөнтэй холбоотой яагаад гэдэг асуултанд хариулт авахаас илүүтэе маргаашийн төлөө өнөөдрийг анхаар. Энэ хариулт байсан ч, байгаагүй ч өнөөдөр өөрийнхөө үйлдлийг өөрчилж болно.
6. ЯМАР Ч БАТАЛГАА БАЙХГҮЙ
Өөрийн бүх төлөвлөгөө болон шийдвэрүүдийг гаргаж байхдаа заавал бодож байх юм бол энэ.
7. БАЯР БАЯСГАЛАН ТААШААЛ ХОЁР ИЖИЛ ЮМ БИШ
Бид хэзээ ч торт идээд, кофе уугаад, амттай мөхөөлдөс долоогоод баярладаггүй. Бид таашаал авдаг. Бид хэзээ ч шинэ гутал, үнэртэй ус аваад баярладаггүй. Бид таашаал авдаг. Таашаал гэдэг зүйл удаан үргэлжилдэггүй. Таашаал дууссаны нь дараа гонсойх, уйдах, шинээр таашаал авах хүсэл төрдөг. Таашаал авч чадахгүй амьдрах аймаар юм биш. Баяр баясгаланг мэдрэхгүй амьдрах л аймаар.
8. ЗОВЛОН БОЛ БОДИТ ЗҮЙЛ
Бурхан багш үнэн хэлсэн. Зовлон бол бодит зүйл. Бүгд л зовдог. Хоосон ядуус зовдог. Бүх юмтай хүмүүс ч зовдог. Энэ хоромд зовоогүй хүн дараагийн нэг хоромд зовдог. Үргэлж. Сошиал дахь жаргалтай зурагнуудад бүү хуурт.
9. БҮГД АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ ЧАДДАГГҮЙ
Бүх хүн аз жаргалтай байх боломжтой юу? Тийм. Онолын хувьд. Санаа сэтгэл нь тайван, тэнцвэртэй, эерэг хүмүүс л аз жаргалтай байдаг. Гэхдээ үүний тулд СЭТГЭЛ САНААГАА ДАСГАЛЖУУЛЖ (БЯСАЛГАЛ ХИЙХ) сурах хэрэгтэй. Тэгэж байж эргэн тойрны том жижиг асуудлаас болж санаа сэтгэл тань үймрэхгүй. Амьдрал оргил дээрээ байхад ч, ёроолдоо байхад ч санаа сэтгэл тэнцвэртэй байна гэдэг удаан хугацааны дасгал сургуулилтийн үр дүн.
10. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛДАГ ЭРИН ҮЕ ДУУССАН, МЭДЭЭЛЭЛ ДУНДААС ХЭРЭГГҮЙГ НЬ ЯЛГАЖ ХАЯДАГ ЦАГ ИРСЭН
Интернэт бидний амьдралыг бүрэн өөрчилсөн. Олдохгүй мэдээлэл гэж байхгүй болсон. Одоо хэн төвлөрч чадаж байгаа нь, хэн хэрэггүй юманд сатаарахгүй байгаа нь хождог болсон. Хог болсон энэ их үнэн худал мэдээлэл дундаас хэрэгтэйг нь олох чадвар чухал байна. Бас гаднаас авсан мэдээллээс илүүтэе өөрийгөө сонсох чадвар үнэлэгдэж байна.
11. ХООЛ ЗӨВХӨН БИЕНД ТӨДИЙГҮЙ УХАМСАРТ НӨЛӨӨЛДӨГ
Архи ууснаар ухаан санаа мууддагтай адил зарим хүнс биднийг мэдээ ч үгүй байхад ингэж нөлөөлдөг. Буруу хоол идсэнээр толгой муу ажиллах, төвлөрөл буурах, юмыг ойлгох чадвар мууддаг. Шинэ мах, ногоо жимс, үр тариа, давс багатай, бараг амтлагчгүй эрүүл зөв хоол нь ухамсарт эерэг сайн нөлөөлдөг.
12. МӨНГӨ САНАА ЗОВОХГҮЙ БАЙХ ХЭМЖЭЭНД Л БАЙХАД БОЛНО
Мөнгө хүн төрлөхтний хамгийн гол асуудлыг шийддэггүй. Мөнгө эзэмшигчээ аз жаргалтай болгодоггүй. Хүнд амьдрал ахуйдаа санаа зовохгүй байх хэмжээний мөнгө л хэрэгтэй.
13. ҮР ДҮН ГЭДЭГ ОРОЛДЛОГУУДЫН НИЙЛБЭР
Шууд ганц удаагийн оролдлогоор бүтдэг юм үгүй.
14. ЭНЭ ШАТАНД ТУС БОЛСОН ЮМ ДАРААГИЙН ШАТАНД ГАЙ БОЛЖ МАГАД
Заримдаа өнгөрсөн үед тус болсон юмнаас маш хурдан татгалзах хэрэгтэй. Өсөлтийг хүсч байгаа бол үндсээрээ өөрчлөгдөхөд дандаа бэлэн бай.
15. КОМФОРТ ЗОНООС ГАРААД КОМФОРТГҮЙ ЗОН РУУ ОРНО
Тэнд таныг аяга кофе, амтат торт хүлээхгүй нь лавтай.
16. ЗАЛХУУРАЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ
Дургүй ажил гэж байдаг. Эрч хүч хүрэлцэхгүй гэж байдаг. Юмыг томоор харах чадвар дутах гэж байдаг. Залхуурал гэж харин байхгүй ээ.
17. АРХИ ХЭРЭГГҮЙ ШҮҮ
Огтхон ч.
18. ХЭРЭГЖЭЭГҮЙ ЧАДВАРУУД ЗОВИУР ТӨРҮҮЛДЭГ
Бидэнд өгсөн авьяас чадвар бүрийг дээрээс тооцож байдаг юм шүү!
19. ЧИ БАНКИНД БИШ БАНК ЧАМД ТӨЛЖ БАЙХ ЁСТОЙ.
Мөнгийг нь олоогүй юмыг хэзээ ч бүү худалдан авч бай.
20. АЛЬ БОЛОХ ЭРТХЭН СУРАХ ЁСТОЙ 2 ЧАДВАР: ХҮЧЭЭ ДАЙЧЛАХ БА БИЕЭ СУЛЛАХ (БЯСАЛГАЛ ХИЙХ)
Хөдөлмөр бүр чамаас хүч чадал шаарддаг. Их хөдөлмөрлөсөн бол заавал бүрэн амарч хүчээ нөхөх хэрэгтэй. Маш энгийн.
Эх сурвалж: Аниргүй төвийн бясалгалын багш Ачиймаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.