Бяцхан хүү мод тарьсан нь

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

5 дугаар сарын 10-ны өдөр орон даяар мод тарьж эхэлсэн өдөр байлаа. БОНХЯ болон нийт 35 байгууллага Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 ширхэг мод тарилаа. 

Бүүдгэр, салхитай, зэвгэрдүү өдөр байв. Гэтэл нэг бяцхан хүү өөрөөсөө хэд дахин том хүрз барьчихсан шороо хутган саяхан тарьсан модны нүх рүү хичээнгүйлэн хийж байхтай таарав. Ямар хэвлүүхэн гээч... Эцэж цуцахыг үл мэднэ. Томчуул өхөөрдөхийг үл тооно. Түүнд  хийж буй ажил нь л чухал бололтой юм. Би хажуугийн хүндээ “Энэ нөгөө Индиго хүүхдүүдийн нэг байна даа” гэж өөрийн эрхгүй хэлж билээ. Хүүг  харж өхөөрдсөөр хэн гэдэг, хэдэн настай болохыг нь ч асууж амжаагүй бөгөөд харин яагаад ч юм түүний тухай таван үг бичмээр санагдсан минь энэ буюу.  Бяцхан хүү мод тарьсан нь миний сэтгэлд бас нэг өхөөрдлийн мод ургуулсан билээ.

Ч.Базар

Сэтгүүлч zoluushka.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.