Х.Баттулгыг сайдын суудлаас чөлөөллөө

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Засгийн газрын гишүүн Х.Баттулга сайдыг огцруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тэрээр “давхар дээл”-ээ тайлахын тулд өөрийн хүсэлтээр сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан юм.

Тогтоолын төслийн танилцуулыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийсэн бөгөөд үүний дараа гишүүд асуулт асууж, санал дүгнэлтүүдээ хэлэв.

Ингээд өчигдөр байнгын хорооны хуралдаанаас гарсан Засгийн газрын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон УИХ-ын 69 гишүүний 54 гишүүн буюу 78.3 хувь нь зөвшөөрч 15 гишүүн буюу 21.7 хувь нь татгалзав.

Ийнхүү ҮХАА-н сайд Х.Баттулга сайдын суудлаас огцорч УИХ-ын гишүүнийг үүрэгт ажилд үлдлээ.

Үүгээр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж эрхэм гишүүд өдрийн цайндаа яаравчлан одоцгоов.

Д.Энхтүвшин

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.