Шотланд залуу Жеми Атерын согтуудаа захиалсан аяллын түүх

Twitter Print
2020 оны 04-р сар 29-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

"Энэ бүх түүх тэр нэгэн баасан гарагийн орой найзуудтайгаа шоудсанаас эхлэнэ. Ямар ч байсан тэр оройны талаар миний санаж байгаа ганц зүйл гэвэл би найзуудтайгаа аялалын талаар л ярилцаж байснаа санаж байна.

Маргааш нь гэртээ амарч байгаад мейлээ шалгатал нислэгийн компаниас таны Рио Де Жанейро явах нислэгийн тийз баталгаажлаа гэсэн утгатай мейл ирчихсэн байсан. Би шууд л орилж босоод аавдаа харуулаад, өнөөх нислэгийн компанитай холбогдож тийзээ буцаахаар оролдсон ч 24 цаг өнгөрсөн бол буцааж болдоггүй гэсэн хариу өглөө. За ингээд дэлхийгээр байтугай ер нь аялах талаар бодож ч байгаагүй миний бие гав ганцаараа Бразилыг зорих болох нь тэр. Нэгэнт захиалагдчихсан тийз юм чинь, бүх зүйл л шалтгаантай болоод тохиолддог гэж бодоод зориглон аялалдаа гарахаар шийдсэн маань миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байх. Хэвлэл мэдээллээр Бразилын тухай, өмнөд америкын талаар дан муу мэдээ байдаг. Дээрэм тонуул, хулгай, хүний наймаа гээд л.Ер нь энэ аяллын туршид л би маш их айдастай байсан. Гэхдээ энэ аялал яаж дууссан гээч...

Би Копакабана арал дээр шоудаж, Игаузу хүрхрээ орж, Баияад очиж слот гэж амьтныг харж, өндөр ууланд авиралт хийж ер нь бүхий л айдастайгаа нүүр тулсан юм даа. Ууланд авирч үзэгүй би өндөр уулын өөд хамаг хүчээ гарган алхаж, хамаг бие минь хөндүүрлэж, маргааш өглөө нь яг Чаннинг Татум шиг биетэй болчих ч юм шиг мэдрэмж төрс байсныг нуух юун. Амьдралдаа хийж байсан хамгийн хүнд дасгал минь тэр байсан юм чинь. Хүн бүр л ер нь дотроо ингэж аялах юмсан, тийм дасгал хийх юмсан, ингэх юмсан тэгэх юмсан гэж боддог ч яг үнэндээ түүнийгээ хийж биелүүлж чаддаг билүү? Миний энэ аяллаас авсан сургамж гэвэл зүгээр л гараад хүссэн зүйлээ хий , өөрийн "comfort zone"-оосоо гар. Айдсаа нэг удаа давчихвал тэр чинь тийм ч айшигтай зүйл байсныг дараа нь чи ухаарах болно. Жишээ нь би Бразилын талаар тэр их сөрөг мэдээлэлд итгээд яваад үзье гэж зориглоогүй байсан бол тийзээ үхүүлж цаашлаад амьдралаа өөрчилж чадахгүй ч байх байсан юм билүү".

Сонирхуулахад энэ аяллаас хойш Жеми нь гуравхан жилийн дотор дэлхийн 7 гайхамшгийг үзэж дууссан ба одоо Антарктикруу аялахаар мөнгөө цуглуулж байгаа гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.