Mongolcom.mn сайтын нийт уншигчиддаа хоёр жилийн ойн баярын мэнд хүргэе

Twitter Print
2015 оны 05-р сар 15-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Онлайн мэдээллийн орон зайд гэгээлэг, оюунлаг өнгө төрхтэйгээр үйл ажиллагаа явуулж буй Mongolcom.mn Үндэсний мэдээллийн портал сайт хоёр нас хүрлээ. Сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн уншигч, дотны хүрээллийг үүсгэж чадсан манай хамт олон үнэн бодит мэдээллийг түргэн, шуурхай уншигч таны оюуны мэлмийд хүргэхээр шамдан ажиллаж байгаа.

Тус сайтын эрч хүчтэй, эрдэм боловсролтой, чадварлаг хамт олон эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй үйл явдалын бодит мэдээллийг хойшид ч цаг тухайд нь эрхэм уншигч та бүхэнд хүргэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлсээр байх болно. 

Өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн Mongolcom.mn Үндэсний мэдээллийн портал сайт нь цахим мэдээллийн салбарт элдэв сенсаци, нийгэм, хүмүүст бухимдал үүсгэх хов жив, хар бараан мэдээлэл түгээхээс илүүтэй амьдралын гэрэл гэгээ, сайн сайхныг уншигч түмэнтэйгээ хуваалцах эрхэм зорилготой. Тиймдээ ч бидний уриа Монголдоо хайртай Монголcom.mn.

Хоёр жилийн хугацаанд бидэнтэй хамт байж санал бодлоо хуваалцан, бидэнд урам зориг хайрласаар ирсэн нийт уншигчиддаа, хамтран ажилладаг байгууллагууддаа Мongolcom.mn Үндэсний мэдээллийн портал сайтын хамт олон гүн талархал илэрхийлэхийн ялдамд хоёр жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, гэгээлэг, оюунлаг ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөө хамтран ажиллаж, сайхан Монгол орноо цогцлоохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Хүндэтгэсэн: Mongolcom.mn мэдээллийн сайтын хамт олон 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.