Бадганы бэлгэ чанар хямарсан үед халуун, исгэлэн, давслаг амттанг зонхилон хэрэглэнэ

Twitter Print
2022 оны 03-р сар 10-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

БАДГАНЫ БЭЛГЭ ЧАНАР ХЯМАРСАН ҮЕД ХАЛУУН, ИСГЭЛЭН, ДАВСЛАГ АМТТАНГ ЗОНХИЛОН ХЭРЭГЛЭНЭ

-Уламжлалт анагаах ухаанд тийм төрлийн өвчинд тийм амтыг түлхүү хэрэглэнэ гэсэн онол байна уу?

-Байна аа. Хийн бэлгэ чанар хямарсан үед буюу яс, чих, зүрх, амин судас зэрэг хийн орнуудад эмгэг өөрчлөлт орсон үед амтлаг, исгэлэн, давслаг, халуун амт зонхилсон хоол унд, эмийг хэрэглэнэ. Харин шарын бэлгэ чанар хямарсан цус, шар, халуун язгуурын өвчний үед гашуун, амтлаг, эхүүн амт зонхилсон идээ, унд, эмийг хэрэглэнэ. Бадганы бэлгэ чанар хямарсан үед халуун, исгэлэн, давслаг амттанг зонхилон хэрэглэнэ. Ер нь аливаа улс үндэстэн өөрийн уламжлалт хоол, ундаа л хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг олон орны анагаах ухааны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь тэрхүү уламжлалт хоол нь тухайн орны байгаль, цаг уурын онцлог, түүнтэй зохицон хэдэн мянган жилээр амьдарч үр, удам нь болж амьдарч байгаа хүмүүсийн бие махбодын онцлог, өвөрмөц чанартай уялдсан байдаг. Тиймээс хүмүүс аль болох байгалийн гаралтай хүнсний цэвэр бүтээгдэхүүнээр гэртээ, өөрсдөө бэлтгэсэн хоолоо түлхүү хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай.

-Хавар халуун дулааны улирал учраас элэгний өвчлөл сэдэрдэг, энэ үед хануур, туулга хийлгэх ёстой гэж ярьдаг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Хаврын сүүл сард цаг агаарын хувьд хуурай, халуун болдог. Үүнтэй уялдаад хүний биед хийгээр хөлөглөсөн халуун буюу хоосон халуун үүсч элэгний архаг хууч өвчин сэдрэх магадлалтай байдаг.

Гэхдээ энэ сард хийн бэлгэ чанар давамгайлан ихсэж, хөдөлсөн байдаг учраас хануур, туулга зэрэг сэрүүн чадалтай эмчилгээ хийж болохгүй. Харин хийн бэлгэ чанарын эсрэг эмчилгээг голлон хийгээд, элэгний хэсэг бусаг халууныг эм, тангаар эмчилсэн нь илүү зохимжтой.

Туулга, хануур зэрэг сэрүүн чадал эмчилгээг яг шарын халуун давамгайлан ихэсдэг намрын улиралд хийх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс турах зорилгоор туулгах сонирхолтой болсон байна. Туулга эмчилгээ нь шарын халууны эсрэг хийдэг сэрүүн эмчилгээ учраас харин ч бадганыг ихэсгэж таргалуулах эрсдэлтэй.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.