“Улаан чөтгөрүүд”-ийн улирлын шилдэг нь хаалгач Де Хеа

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

2013-2014 оны улиралд “Манчестеи Юнайтед” түүхэндээ байгаагүй муу амжилтуудыг ээлж дараалан үзүүлсэн. Хэдийгээр нэг ч цом хүртэж чадалгүй лигтээ долоодугаар байр эзэлсэн ч улирлын шилдгүүдээ тодруулсан байна. Шилдэг тоглогчоор хаалгач Де Хеа тодорсон бол шилдэг залуу тоглогчоор Ж.Уилсоныг нэрлэжээ. Мөн шилдэг гоолын эзнээр У.Руни тодорчээ. Түүний “Вест Хэм”-ийн хаалганд талбайн төвөөс цохиж оруулсан гоол лигийн шилдэг гоолуудын нэгээр шалгарсан юм.

Улирлын төгсгөлд дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэсэн Р.Гиггз олон жил багтаа үнэнч зүтгэсэн. Түүний хөдөлмөрийг үнэлж дурсгалын шагнал мөн гардуулан өгсөн байна. Улирлын шилдгүүдийг тодруулах арга хэмжээний дараа Сэр Б.Чарльтон хэлэхдээ “Ирэх улиралд бид илүү хүчирхэг болно. Тэгээд хөрш “Сити”-гийн дээр бичигдэнэ. Бид зөвхөн аваргын төлөө тоглодог байсан. Юнайтедын байх ёстой газар бол нэгдүгээр байр учир бүх хүчээ дайчилна” гэсэн юм.

Шотланд мэргэжилтэн Сэр А.Фергюсон тэтгэвэртээ гарахдаа өөрийнхөө орны хүийг Д.Мойес гэж нэрлэж байсан.  Харин 2013 оны зургадугаар сараас эхлэн хөлбөмбөгийн хамгийн агуу түүхтэй “Манчестер Юнайтед”-ыг удирдах болсон Д.Мойес богино хугацаанд 100 гаруй жилийн хөдөлмөрийн дүнд боссон агуу багийг доод түвшинд хүргэсэн билээ. Түүний энэ улиралд үзүүлсэн муу амжилтуудаас цөөн хэдийг дурдвал:

-Английн хөлбөмбөгийн дээд лигийг “Премьер лиг” гэж нэрлэх болсон буюу 1992 оноос хойш “Эвертон”, “Манчестер Сити”, “Ливерпуль” багт “Манчестер Юнайтед” нэг улиралд анх удаа талбайдаа болон талбайд нь хожигдсон. Үүнээс “Эвертон” баг 1969 оноос хойш буюу 45 жилийн дараа анх удаа “М.Ю”-г талбайдаа болон талбайд нь хожжээ.

-“Манчестер Юнайтед” баг “Премьер лиг”-т анх удаа эхний минутанд гоол алдсан. Тус багийн түүхэнд ийм явдал тохиолдож байгаагүй юм. Тэрхүү гоолыг “Манчестер Сити” багийн довтлогч Эдин Жеко оруулсан.

-“Манчестер Юнайтед” анх удаа “Премьер лиг”-ийг энэ улиралд хамгийн бага оноотой дуусгасан.

-1992 оноос хойш анх удаа араваас дээш ялагдал хүлээсэн.

-“Манчестер Юнайтед” 1995 оноос хойш анх удаа Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-т оролцох боломжгүй боллоо.

-“Манчестер Юнайтед”-ын энэ улирлыг сүүлийн 10 жилтэй харьцуулахад  талбайдаа хамгийн муу тоглолтыг үзүүлсэн.

-Мөн 2001 оноос хойш анх удаа энэ улиралд “Премьер лиг”-т гурван тоглолт дараалан хожигдсон.

-“FA cup” тэмцээний гуравдугаар шатнаас хасагдсан. Ийм зүйл Сэр А.Фергюсоны  удирдлага дор ганц л тохиосон байна.

-Уэльсийн “Соунси Сити” багт анх удаа талбайдаа хожигдсон.

-1972 оноос хойш анх удаа “Ньюкасл” багт талбайдаа хожигдсон.

-1978 оноос хойш анх удаа “Вест Бромбич Албьион” багт талбайдаа хожигдсон.

-1984 оноос хойш анх удаа “Сток Сити” багт хожигдсон гэсэн урт дараалал үүсч байгаа билээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.