Оросууд Бахмутыг эзэлсэн гэснийг Киев үгүйсгэжээ

Twitter Print
2023 оны 05-р сар 21-нд 13:33 цагт
Мэдээний зураг,

Оросууд Бахмутыг эзэлсэн гэснийг Киев үгүйсгэжээ Оросын хувийн цэргийн Вагнер компанийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн бямба гарагт олон сар тулалдсаны эцэст Украины Бахмут хотыг эзлэн авлаа хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр цэргийн дүрэмт хувцастай гартаа ОХУ болон Вагнер компанийн далбаа барин зогсоод, "Өнөөдөр үдийн 12 цагт Бахмут хот бүрэн эзлэгдлээ." хэмээн мэдэгдэж буй бичлэгээ нийгмийн сүлжээнд тавьсан байна.

Түүний хэлснээр энэ сарын 25-наас Вагнер компанийн цэргүүд амарч, бэлтгэл хийх зорилгоор Бахмут хотоос гарах аж.

Нөгөө талаас Украины арми Бахмут хотыг бүрэн хяналтандаа авсан гэдгийг үгүйсгэж, Украины цэргүүд одоог хүртэл Бахмутад тулалдсаар байгаа гэдгийг онцолжээ.

Украины Батлан хамгаалахын орлогч сайд Ханна Малиар Бахмутад нөхцөл байдал маш хүнд байгааг мөн Украины арми Бахмут хотын баруун өмнөд хэсгийг хамгаалж байгаа, тус хэсэгт байрлах аж үйлдвэр, дэд бүтцийн барилга байгууламжууд Украины армийн хяналтанд байгаа хэмээн телеграм хуудаснаа бичжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.