Дөлнүүд бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн плей-офф олон сонирхолтой тоглолтоор үргэлжилж байна. Өнөөдөр хоёр тоглолт болж байгаагаас “Майами Хит”-“Бруклин Нэтс” багуудын тулаан өндөрлөлөө. Тав дахь тоглолт Майами хотод болоход талбайн эзэд 96:94-өөр хожиж дорнод бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа. Тэд “Индиана Пэйзерс”-“Вашингтон Визардс”-ын хожсон нь дараагийн шатанд тоглоно. “Американ Эйрлэнс” спортын ордонд болсон уг тоглолтонд “Майами Хит”-ээс Л.Жеймс 29 оноо, Д.Уэйд 28 оноо, Р.Аллен 13 оноо авсан бол зочин багаас Ж.Жонсон 34 оноо, П.Пирс 19, Д.Уильямс 17 оноогоор бусдыгаа тэргүүлсэн ч дөрөв дэх ялагдлаа хүлээж тэмцээнээ дуусгалаа.

Энэ улирлын плей-офф дундаж оноо авалтаар “Оклахома Сити Тандер”-ын К.Дюрант 30.8 оноо, “Майами”-гийн Л.Жеймс 30.1, “Оклахома”-гийн Р.Уэстбрук 27.3, “Хьюстон Рокетс”-ын Ж.Харден 26.8, “Портлэнд”-ын Л.Олдриж 26.7 оноотой тэргүүлж байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.