Ц.Нямдорж: Х.Баттулга зайлах гэж байгаад баярлах хэрэгтэй

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Хамтарсан хуралдаанд нийт 26 гишүүн оролцсон бөгөөд тэдний 14 нь чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэний дотор УИХ дахь МАН-ын Бүлгийн “төмөр хоолой” Ц.Нямдорж Х.Баттулгын талаар тун ч ноцтой мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Х.Баттулга Засгийн газраас гарах гэж байгааг давхар дээлээс боллоо гэж бодохгүй байна. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй, эдийн засаг уналтад ороод ирэхээр багаа хаяад зугатаж байна. Энэ бол Х.Баттулгын хийдэг ажил. 2012 онд Ардчилсан нам Засгийн газраас гарахад Н.Алтанхуягаасаа өмнө мэдэгдэл хийх гээд байсан учраас намын дарга нь хууртахаасаа өмнө өрсөж гарахаа мэдэгдсэн. Ийм л сайдтай Монгол Улс зургаан жил боллоо.

Хувийнхаа хөрөнгөөр гурван жилийн хугацаанд төмөр зам барих ажил хийгдэж байсныг сайд болонгуутаа зогсоосон. Засгийн газраас ямар ч мөнгө гаргахгүйгээр хийх ажлыг зогсоосон. Өнөөдөр тэгтэл Чингис бондоос төмөр замд зориулж 450 сая ам.доллар гаргана гээд явж байна.  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Х.Баттулга хэн бэ гэдгийг таньчихаад байгаа. Удахгүй чи ард түмэнд танигдана. Мөн ч олон муу юм хийсэн дээ.

Т.Бадамжунайгийн үед Монгол Улс төмс, хүнсний ногоо, гурилаа 100 хувь дотоодоосоо хангачихдаг байсан. Гэтэл чи сайд болоод ургац алдаад импортоор оруулж ирэх 100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлүүлсэн. Хөдөө аж ахуйн сайдаар ажиллахдаа хийсэн ажил чинь ердөө татвар чөлөөлүүлэлт л байсан. Чи бол сайд нар огцруулах асуудал ярихаар УИХ дээр орж ирдэг, татвар чөлөөлүүлэх болохоор орж ирдэг, мөнгө нэхэх болохоороо Засгийн газрын хуралдаандаа суудаг, бусад үед нь “Баянгол”-доо хэвтэж байдаг ш дээ. Үнэн энэ. Ингэж ажиллаж байгаа, ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв. Түүнийг хамгаалаад байх хэрэггүй. Энэ Засгийн газар түүний тарьсан олон олон балгийг үүрнэ. Энэнтэй ажиллахад үнэн төвөгтэй.

Сая мал аж ахуйн салбарт зөндөө юм хийсэн гэлээ, худлаа. Мал аж ахуйн талаар баримтлах бодлого 2008 онд УИХ-аас батлагдсан юм. Биржийн тухай хуулийг Т.Бадамжунай надаар засуулаад, дараа нь биржийг байгуулсан. Ноос, ноолуурт урамшуулал олгох хөтөлбөрийг Д.Балдан-Очир УИХ-ын гишүүн байхдаа эхлүүлж, ажил хэрэг болгосон юм шүү. Ийм завхарсан этгээд засгаас зайлж байгаад баярлах хэрэгтэй” гэсэн юм. Харин хариуд нь Х.Баттулга сайд “Хууль зүйн сайд байсны хувьд Ц.Нямдорж  намайг шалгуулж болно. Зайсанд байр түрээслэдэггүй гэдгийг нь хэлсэнд л уурлаад явдаг хүн” гэв. Түнжин муутай хоёрын сөргөлдөөнийг тун удахгүй УИХ-ын гишүүд нэг тийш нь болгохоор яг одоо нэгдсэн чуулган хуралдаж байна.

Д.Энхтүвшин  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.90.231) 2014-05-15 10:52
      • 0
      • 0

      battulgagiin huvid mahnii uniig tengert tulgahad mash uureg guitsetgesen gej boddog,gehdee ene n tuuniig menjment saitai,tolgoi siireg gedgiig haruulah baih,harin garah ur dung n harj chadaagui n bolovsrol nimgentei n holbootoi baih,40 garan saya maltai baij 10 myangiin mah idne gej bodoogui bizee,hyamdorj guin huvid boliyo bolii,tehuu,ta uneheer ene turd teeg bolson bul har chuluu,uuruu yum hiihgui,uruuliig bas hiilgehgui,tanai baishing barij bgaad uhsen horigdoliin ar geriinhnees uuchlalt guisan biluu,badanjunai hotiin menejer baihdaa gazriin naimaagaar garshsan novsh bsan,haa-n yamand bhdaa hungulultei zeelen deer hudaa taviad zeel avsan hunees 10huvi avch(500sayas 50saya gesen ug)poker togloj bsan nuhur,er n tanai nam,an 2adilhan,bugd luivarchin,togloomchid,yalanguya ta

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.7) 2014-05-15 10:48
      • 0
      • 0

      NYAMDORJ GEJ HAASHAA HAMAAGUI YU CH HAMAAGUI HUTSAJ BAIDAG MAN II NOHOI UM UU DAA

      Хариулах