Х.Тэмүүжингийн ам, ажлын зөрүү

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Шинэчлэл ярьж хуулийг үлгэрлэн сахидаг, улс төрийн өндөр ёс зүйтэй болохоо олны өмнө байнга сурталчилдаг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтийн өмнө дэлгэгдээд байгаа фактууд:

1. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан байна. Уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6, 10, 16, 16.5, 41, 42.7 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн, түүнчлэн Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн барилга Хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдон тухайн барилга болон түүний доторх тоног төхөөрөмжийг Хууль зүйн сайдын зүгээс хариуцан хамгаалж байх үүрэгтэй байсан. Гэтэл Хууль зүйн сайд өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр доод шатны албан тушаалтнууд нь хариуцлага алдаж 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий Имрай /IMR/ аппарат эвдэрч улсад онц их хэмжээний хохирол учруулсан.

2. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болсныхоо дараа 15 настай дунд хүүгээ Л.Элдэв-Очирт үрчлүүлсэн. Л.Элдэв-Очир 2013 оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхэд үрчлэлт цуцлуулах өргөдөл гаргаж шүүхийн танхимд тайлбарлахдаа “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье” гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” гэдэг тайлбар өгсөн байна. Х.Тэмүүжин сайд хүүгээ хуурамч дипломат эцэгтэй болгож, гадаадад сургахаар оролдож байсан бололтой юм. Гэвч тэрээр ганцхан жилийн дараа яагаад хүүгийнхээ овгийг буцааж солих болсон нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би хувьдаа тэр хүүхдийг Канад явсан гэж үзэхгүй байгаа. Яваагүй байх. Хзрэв явсан байлаа гэж үзэхэд бас буруу. Яагаад гэхээр Л.Элдэв-Очир бол төрийн тусгай албан хаагч. Үүнийг зарим хүн “Яах вэ дээ, мөнгө төгрөг бага учраас найз нөхөддөө түр үрчлүүлээд сурах орчныг нь сайжруулсан байх” гэж хэлэх байх. Төрийн тусгай албан хаагч тодорхой албан тушаал хашиж байхдаа өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой.

Хууль зүйн сайд ч гэсэн өөрийн эрхлэх салбарынхаа ажлыг хийх ёстой. Гэтэл нэгнийхээ хүүхдийг үрчилж авдаг, буцааж өгдөг байж таарахгүй. Энэ бол хуурамч үрчлэлт. Хоёрдугаарт, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчиж байна. Яагаад гэхээр “MCS” компанийн гурван хувийн ззэмшигч Л.Элдэв-Очирыг хүн бүр мэднэ. Гурван хувь гэхээр гуравхан хувьцаа гэж ойлгож болохгүй. 400 гаруй компанийн гурван хувь гэдэг бол асар их хөрөнгө. Энэ утгаараа ийм хөрөнгөтэй компанийн нөлөөлөлд орчихсон байна гэж харж байгаа” хэмээн мэдэгдээд байна. Монгол улсын Эрүүгийн хуулийн 116 дугаар зүйл: Хүүхэд солих, хууль бусаар үрчлэх гэдэгт: 116.1-д Хүүхдийг санаатай сольсон, хууль бусаар үрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг байна.

3. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийн ойрын холбоотон, түүний үүсгэн байгуулсан “Нэг ардчилал клуб”-ын гишүүн “Смартсолюшнз” ХХК-ны захирал С.Солонго, түүний нөхөр Д.Сэргэлэн нарыг өөрийн дэмжлэгтэйгээр хуулийн байгууллагуудын зарласан тендерт байнга шалгаруулдаг.

“Смартсолюшнз” компани 2011 онд Баянгол дүүргийг камержуулах тендерт шалгарч 870 сая төгрөг, 2012 онд дээрх ажлын гүйцэтгэлийн нэмэлт гзрээ хийж “тендергүйгээр” 300 сая төгрөг авсан, 2012-09-10-ны өдөр жолооны үнэмлэх хэвлэх тоног төхөөрөмж бэлдэц, дагалдах материал нийлүүлэх гэрээ байгуулан 37,5 сая төгрөг, 2012-10-15-ны өдөр гэрээ байгуулан Хяналтын камер суурилуулахаар 115 сая төгрөг, 2012-03-28-ны өдөр гэрээ байгуулан Энхтайваны өргөн чөлөөнөөс Таван шар хүртэлх замын хяналтын камер байршуулах 1,5 тербум төгрөг, 2013 онд Замын цагдаагийн автомат зөрчлийн машин нийлүүлзх 1,8 тэрбум төгрөгийн тендерийг авч тус тус мөнгийг нь гаргуулсан.

Баянгол дүүргийг камержуулах хөрөнгө оруулалтын 2 дугаар шатны хөрөнгө оруулалт гэж 300,0 /гурван зуун сая/ төгрөг шилжүүлж гэрээ хийж Хууль зуйн сайд Х.Тэмүүжин нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тендер шалгаруулалт явуулалгүй “Смартсолюшнз” ХХК-д давуу байдал олгож, нэмэлт гэрээ байгуулахад нөлөөлж тендерийн тухай хуулийг ноцтойгоор зөрчжээ.

4. Цагдаагийн байгууллага 2014-03-02-нд Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг метамфетамины төрлийн хар тамхи, мансууруупах бодис болох мөс /IСЕ/- ийг хууль бусаар олж аван, хэрэглэж байхад нь баривчлан 2014-03-03-ны өдөр 2014250000161 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба шалгалтын явцад яллагдагч Г.Сарангэрэлийн хар тамхи мансууруулах бодис худалдаж авдаг, гэмт хэрэг хамтран үйлддэг байж болзошгүй этгээдүүдийг тогтоох. зорилгоор түүний ашиглаж байсан 99617011, 95208078 дугааруудын гарсан ярианы цэсийг авч шалгахад 95208078, 99617011 дугаараас Х.Тэмүүжингийн 99106099 дугаарт 3 дугаар сарын хугацаанд нийт 112 удаа холбогдсон хувийн харьцаатай байдал илэрсэн байна.

5. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2009 оноос хойш АНУ-ын элчин сайдын яамаар ойр ойрхон зочилж Монгол улсынхаа нууцтай холбоотой зарим зүйлийг харамгүй ярьдаг байсан бололтой. Тэрээр тухайн үед УИХ-ын гишүүн хэдийн болсон байсан бөгөөд юмны учрыг ойлгохтойгоо болсон байсан. Түүний ярьсан зүйлүүд дотор Монгол улсын еренхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгож авсан хуулийн зөвлөхийг чадваргүй хэмээн гоочилж Монгол улсын ерөнхийлөгч энэ тал дээр алдаа гаргасан хэмээн америкуудад очиж хэлж ярьсан байх юм. Иймэрхүү төрлийн уулзалтыг Америкууд флоп уулзалт гэдэг бөгөөд энэ нь шууд АНУ-ын төрийн департмент болон Холбооны мөрдөх товчоо, SIA болон бусад байгууллагад шууд мэдээлэл болон тусгай сүлжээгээр илгээгддэг байна. Үүнийг нь Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамнаас Жулиан Ассанж өөрийн сайт дээр байрлуулсан байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин МУ-ын хууль зүйн шинэчлэлийн талаар ярилцпага хийлээ

2009.08.14-ний өдөр УИХ, АН-ын гишүүн Х.Тэмүүжинтэй уулзаж МУ-ын хууль зүйн салбарын шинэчлэл, өршөөлийн хуулийн талаар ярилцлаа. Тэрээр шинэчлэлийн талаар илэн далангуй ярилцахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгон авсан хуулийн зөвлөхийг шүүмжилсэн юм. Х.Тэмүүжин 38 настай, хуульч мэргэжилтэй, МУИС-д хууль эрх зүйн тэргүүний багшаар ажиллаж байсан нэгэн. УИХ-д 2008 оны 06 дугаар сард Баянгол дүүргээс нэр дэвшсэн.

$12. Х.Тэмүүжин Роlloff-той Монголын хууль зүйн шинэчлэлийн талаар ярилцахад тааламжтай хүлээн авсан. Тэрээр өнөөгийн төрийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ хэрхэн залруулж сайжруулах талаар ярилцсан. Түүнчлэн олон арван Шүүгч нар USAID, JICA болон бусад олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр гадаад улсад сургалтад хамрагдан буцаж ирэхдээ шинэ идэвх санаачилгатай ирдэг тухай тэмдэглэсэн...

$13. Х.Тэмүүжин хууль зүйн системийн босоо тогтолцоог олон удирдлагатай байдаг тул хөндлөн хэвтээ тогтолцоонд оруулах тухай дурьдсан юм.

$14. Х.Тэмүүжин МУ-д хууль зүйн шинэчлэлийг хийх үйлсэд 2 төрийн бус байгууллагыг уриалсан. Энэ нь Open Academy буюу “нээлттэй академи” нөгөөх нь “Libertar” сан. Бусад социализмийн үеийн үзэл бодолтой төрийн бус байгууллагын зөвлөлийн гишүүдтэй харьцуулбал энэ 2 төрийн бус байгууллагын зөвлөлийн гишүүд ихэвчлэн УБ хотын хуулийн сургуулиудад багшилж байсан залуу багш нар гэдгийг хэллээ. Гэсэн олон мэдээнүүд.

6. АНУ-ын тал Монгол Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах саналыг ирүүлсний дагуу уг хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрчээ. Улмаар хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо гарын үсэг зурсан байна.

Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж байгаа болон батлан гаргах гзж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа гэсэн хэдий ч Монгол улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл, заалтууд нэлээн байгаа нь асуудал үүсгэж байна.

Юуны түрүүнд, Монгол улсын Үндсэн хуулийн 20.1-д “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дэзд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, мөн 25.1.15-д “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах” онцгой бүрэн эрхийг УИХ-д олгосон байдаг. Мөн Монгол улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 10-р зүйлд "Заавал соёрхон батлах гэрээнд дараахь олон улсын гэрээ багтана:

1/Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ;

2/Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээ гэсэн байна.

Гэтэл энэхүү хэлэлцээрт 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрч, хоёр тал “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо гарын үсэг зурсан байна. Энд үүсч буй асуудал нь, УИХ-ыг ганц байнгын хороо төлөөлөх бүрэн эрхтэй юу?, мөн 2013 онд гарын үсзг зурагдчихсан төслийг 2014 онд УИХ-аар соёрхон батлуулахаар өргөн барьж байгаа нь хуулиар даган мөрдөх ёстой үйл ажиллагааны дэс дараалал алдагджээ гэж хэлж болохоор.

Үндсэн хуулийн 10.4-д заасан “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн зарчмыг энэхүү хэлэлцээрийн зарим заалтууд зөрчиж байна. Уг хэлэлцээрийн дараах заалтуудад хууль, тогтоомж гаргахдаа нөгөө талаасаа /АНУ-аас/ санал авна гэжээ. Хуульд өгөх санал гэдэг нь, Үндсэн хуулийн 26.2-т зааснаар “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна” гэж байгаа. Үүнийг бид ойлгохдоо, иргэд гэдэг нь зөвхөн Монгол улсын иргэд, байгууллага гэхээрээ монгол улсын иргэдийн нэгдлийг хэлж байна гэж үзэж болохоор. Энз нь аль нэг өөр улс /Жишээ нь, АНУ/ манай хууль тогтоох, шийдвэр гаргах эрх мэдэлд санал өгөх боломжгүй гэсэн үг!

Мөн Үндсэн хуулийн 4-р бүлгээр зохицуулагдаж байгаа харилцаанаас үүдэн, Монгол улс аль нэг гадаад оронд бусад улсаас илүүтэйгээр харилцах давуу эрхийг нээж өгех боломжгүй гэсэн зарчмыг зөрчиж байна. 4.-д зааснаар, АНУ-ын иргэн, ААН байгууллагад Монгол улсын иргэн, ААН-ээс илүү эрх эдлүүлэхээр оруулсан байна!

7. Хууль зүйн сайдын харьяалдаг агентлаг гэхэд л 2.5 тэрбум төгрөгийг хууль бусаар "хадгалж" байсан нь саяхан илэрч Авилгатай тэмцэх газар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Уг нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд зааснаар мөнгөн хөрөнгийн нэгдсэн зохицуулалтаас гадуур банкинд данс нээхийг хориглодог. Бас тухайн төсвийн жилд зарцуулаагүй үлдсэн төсвийн мөнгийг Төрийн сан эргэн татдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан гэтэл зохих зөвшөөрөлгүйгээр хадгаламжийн данс нээн төсвийн хөрөнгийг байршуулж байсан аж. Тус агентлагийн Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга М.Хуягбаатар нар 2012 оны аравдугаар сард "Голомт" банкинд хадгаламжийн данс нээн 2.5 тэрбум төгрөг байршуулан жилийн эцэст төрийн сангийн хяналтаас гадуур авч үлдсэн байсан бөгөөд хэд хэдэн сэжигтэй гүйлгээг уг дансаар дамжуулан хийсэн байсан нь тогтоогдоод байгаа юм байна.

2012 онд нээсэн хууль бусаар нээсэн уг хадгаламжийн дансаа жилийн дараа "Арилжааны банкинд шийдвэр гүйцэтгэлийн төлбөрийн дансыг нээх, түүний төлбөр тооцоог зохицуулах гэрээ"-ний хавсралтад төлбөрийн данс нэрээр оруулан хууль ёсны мэт болгожээ. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нарын баталсан "Голомт" банктай байгуулсан уг гэрээнд зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн төлбөрийн дансыг арилжааны банкинд байршуулан төлбөр төлөгч, авагчийн хоорондын тооцооны гүйлгээг хийнэ гэж заасан байсан ч жилийн өмнө байршуулан эх үүсвэр нь тодорхой биш 2.5 тэрбум төгрөгийн хадгаламжийн дансыг хавсралтаар оруулчихсан нь энэ.

Түүгээр ч барахгүй энэ мөнгөний хүүг Төрийн сангийн төсвийн орлогын дансанд тусгана гэж гэрээндээ заасан ч үүнийг зөрчин долоон удаагийн үйлдлээр арилжааны банкууд руу шилжүүлэн ШШГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Батбямбын нэрээр гаргаж авсан нь тогтоогдоод байгаа юм. Нэгдүгээрт энэ хадгаламжийн дансны эх үүсвэр тодорхой бус, хоёрдугаарт дансыг хууль бусаар нээсэн, гуравдугаарт нэгэнт л төсвийн мөнгө мөн байгаад тухайн ондоо зарцуулаагүй бол Терийн сан руу буцаан татуулах ёстой байсан, дөрөвдүгээрт энэ дансыг ашиглан дахин 1.1 тэрбум төгрөгийг оруулаад ганцхан өдрийн дараа зарлага болгон гаргасан нь мөнгө угаасан байж болзошгүй байгаа, тавдугаарт хууль бусаар нээсэн уг дансыг жилийн дараа хуульд нийцүүлсэн болгож өөрчилсөн ч хүүгийн төлбөрийг Төрийн сан руу шилжүүлэлгүй хувь хүний нэрээр гаргаж авсан ззрэг үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга М.Хуягбаатар, мэргэжилтэн С.Батбямба нарт зрүүгийн хэрэг үүсгэн Авилгатай тэмцэх газар шалгаж эхлээд байгаа юм. М.Хуягбаатар нь Хөвсгөл аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан бөгөөд Х.Тэмүүжин сайдын дэмжлэгээр ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдон шууд хурандаа цолтой болж байжээ. 2014 оны 5 сарын Eagle.mn

8. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хөрөнгө орлогын мэдүүлгээ ташаа мэдүүлсэн гэх үндэслэлээр ЦЕГ-ын даргын тушаалаар үүрэгт ажилаасаа 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдөр дутагдлаар чөлөөлөгдсөн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга асан, хурандаа Н.Амарзаяаг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилсон.

Х.Тэмүүжин сайдын хууль бус томилгоо Н.Амарзаяа хурандаагаар дуусаагүй бололтой. Тодруулбал УБЕГ-ыг түүний найз нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгззр удирдаж байна. Энэ хүнийг н.Баттулга гэнэ. Уг нь жилийн өмнө буюу 2013 оны зургадугаар сарын 18-ны едөр Төрийн албаны зөвлөлөөс УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ. Гэвч тус сонгон шалгаруулалтад тэнцсэн Г.Цэцгээ гэгч өнөөдрийг хүртэл албан тушаалдаа томилогдоогүй байна. Харин өмнө нь сонгон шалгаруултад огт оролцож байгаагуй н.Баттулга гэгч өнөөдрийг хүртэл УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албыг хашсаар байгаа юм.

Үүнээс гадна 2013 оны тавдугаар сарын 21-нд УБЕГ-ын дэд даргын ажлын байрны сул орон тоон дээр мөн л сонгон шалгаруулалт явуулсан байна. Тус сонгон шалгаруултад УБЕГ-ын хэлтсийн дарга Л.Баатар, хэлтсийн дарга Г.Цэцгээ, УБЕГ-ын даргын зөвлөх Д.Энхцэцэг нар өрсөлдсөн бөгөөд Л.Баатар хамгийн өндөр оноо авч, тэнцсэн байгаа юм. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс 105 тоот тогтоол үйлдэж, Л.Баатарыг УБЕГ-ын дэд даргын апбан тушаалд томилуулахаар Хууль зүйн сайдад санал хүргүүлсэн байна.

Гэвч хууль зүйн сайд УБЕГ-ын дэд даргаар Л.Баатарыг бус сонгон шалгаруулалтын гуравт бичигдсэн Д.Энхцэцэгийг томилсон байх юм. Энэхүү хууль бус томилгоог эсэргүүцсэн Л.Баатар 2013 оны 11 дүгээр сард Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Гэвч шүүх хурал тодорхойгүй шаптгаанаас болоод өнөедрийг хүртэл хойшилсоор байна. Мөн асуудал үүсгэсэн Л.Баатар хэлтсийн даргаас байцаагч хүртлээ албан тушаал буусан байна.

Цөөхөн хэдэн баримтаас харахад ам ажлын асар их зөрүүтэй хүн төрд байх хэрэгтэй юу?

Үргэлжилэл бий...

Судлаач: Н.Энхжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.