Д.Дешамын сонголт сарын дараа үр дүнгээ харуулна

Twitter Print
2014 оны 05-р сар 15-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

Энэ зуны хамгийн том спортын тэмцээн нь хөлбөмбөгийн дэлхийн аварга билээ. Манай гарагийн 207 улсаас шалгарсан шилдэг 32 багийн “Алтан дагина”-ын төлөөх тулаанд өрсөлдөх Францын шигшээ баг тодорсон байна. 1998 оны дэлхийн аварга Д.Дешам “Гурван өнгөтөн”-үүдийн дасгалчжуулагчаар ирээд багагүй хугацаа өнгөрсөн аж. Энэ хооронд “Бразил-2014”-ыг зорих 23 хүнийг сонгохдоо тамирчин нэг бүртэй ажиллаж үзжээ. Эцэст нь өөрийнхөө шийдвэрийг гаргасан байна. Харин түүний сонголтонд Английн “Арсенал”, “Ман.Сити” багуудад алба хашиж байсан С.Насри багтсангүй. Түүний оронд Италийн лигтээ түрүүлсэн “Ювентус”-ын П.Погбаг шигшээд дуудаж итгэл хүлээлгэлээ. Хөлбөмбөгийн дэлхийн аваргад ямагт хүчтэй өрсөлдөгч байдаг Францын шигшээ 1998 онд алт, 2002 онд мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн арвин түүхтэй улс юм. 1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхээр З.Зидан Францыг удирдан Европ, Дэлхийд дараалан түрүүлж “Гурван өнгөтөн”-гүүдийг хамгийн шилдэг нь болгож байлаа.

2014 оны ДАШТ-д оролцох Францын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Уго Ллорес /Тоттенхэм, Англи/, Стиве Манданда /Марсель, Франц/, Михеаль Ландру /Бастиа, Франц/

Хамгаалагч: Рафаель Варан /Реал Мадрид, Испани/, Мамаду Сахо /Ливерпүүл, Англи/, Матью Дебучи /Ньюкассль, Англи/, Лорен Кошельни /Арсенал, Англи/, Лукас Динье /ПСЖ, Франц/, Элиакуим Мангала /Порту, Португал/, Бакары Санья /Арсенал, Англи/, Патрис Эвра /Манчестер Юнайтед, Англи/

Хагас хамгаалагч: Йохан Кабаые /ПСЖ, Франц/, Пол Погба /Ювентус, Итали/, Блэйс Матьюди /ПСЖ, Франц/, Мусса Сиссоко /Ньюкассль, Англи/, клемен Гренье /Лион, Франц/, Рио Мавуба /Лилль, Франц/, Матью Валвуена /Марсель, Франц/

Довтлогч: Карим Бензема /Реал Мадрид, Испани/, Франк Рибери /Байерн Мюнхен, Герман/, Антоине Гриезманн /Реал Сосейдад, Испани/, Оливе Жиру /Арсенал, Англи/, Лои Реми /Ньюкассль, Англи/

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.