Италид Зул сарын баярын үеэр муж хоорондын хөдөлгөөнийг хаана

Twitter Print
2020 оны 12-р сар 04-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Италийн засгийн газар энэ сарын 21-нээс ирэх 1-р сарын 6-ны хооронд буюу Зул сарын баярын үеэр муж хоорондын хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн Зул сарын үеэр оройны 10 цагаас үүрийн 5 цаг хүртэл хөл хорих нь хэвээр байх аж. Италийн зарим мужуудад зоогийн газрууд оройны 6 цаг хүртэл ажиллаж байгаа бол бусад газруудад хоолыг зөвхөн хүргэлтээр авч болж байгаа аж.

Харин цанын баазуудыг 1-р сарын 7 хүртэл хаахаар шийдвэрлэжээ. Италийн Ерөнхий сайд Жузеппе Контэ хэвлэлийн бага хурлын үеэр сонор сэрэмжээ алдаж болохгүй учир нь ирэх 1-р сард коронавирусын цар тахлын 3 дахь давалгаа эхэлнэ гэдгийг анхааруулсан байна.

Түүний хэлж байгаагаар 3 дахь давалгаа нь эхний хоёр давалгаанаасаа ялгаагүй хүнд байх болно гэдгийг онцолжээ. Зул сарын баярын үеэр ажлын шугамаар, эрүүл мэндийн шалтгаан болон зөвхөн хүндэтгэх шалтгаанаар л зорчуулах аж.

Түүнчлэн Зул сарын өдөр, Зул сарын баярын дараагийн өдөр болон Шинэ жилийн өдөр иргэд хотоосоо гадагш зорчиж болохгүй гэнэ.

Италийн засгийн газрын энэхүү шийдвэрийг мужуудын удирдлагууд эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа ба тэдний хэлж байгаагаар засгийн газар уг шийдвэрээ орон нутгийн удирдлагуудтай ярилцаж, зөвшилцөөгүй аж.

Өнгөрсөн 24 цагийн дотор Италид 969 хүн коронавирусын халдварын улмаас нас барсан нь өнгөрсөн 3-р сараас хойшхий хамгийн өндөр үзүүлэлт юм. Нийтдээ Италид коронавирусын халдвараар 58 мянга гаруй хүн нас бараад байгаа билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-55175735

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.