Бэлтгэл, сургуулилтаа таслаагүй бүх тамирчдаа урамшуулахаар болжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 20-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Монголын таеквондогийн холбооноос цар тахлын тархалтын улмаас бэлтгэл сургуулилтандаа хамрагдаж чадахгүй байгаа хэдий ч гэрийн нөхцөлд бэлтгэлээ тасалдуулалгүй хийж буй тамирчдаа урамшуулах зорилгоор "Таеквондочид бэлтгэлээ тасалдуулдаггүй" сошиал уралдаан зарлаж дүнгээ гаргасан байна.

Тус уралдаанд нийслэлийн Баянгол дүүргийн "Олимп" таеквондо клубын тамирчин Н.Мөнхсүлд түрүүлж 800 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий таеквондогийн иж бүрдлээр шагнуулахаар болсон бол холбооны зүгээс уралдаанд идэвхтэй оролцон, бэлтгэлээ тасалдуулалгүй хийж буй тамирчин бүрээ нэмж урамшуулахаар болсон байна.

Тэрхүү урамшуулал нь таеквондогийн тамирчин бүрд зайлшгүй хэрэгцээ болсон нэг бүр нь 80 ам.долларын үнэ бүхий Daedo брендийн электрон онооны хэрэгсэл байх аж.

Эх сурвалж: Монголын таеквондогийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.