
2023 оны 2-р сараас БНСУ-ын нийслэл Сөүл хотод таксины эхлэх үнэ 1000 воноор нэмэгдэж 4800 вон болно хэмээн Сөүл хотын захиргаанаас өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.
Сөүл хотын захиргаа ирэх жилээс дунд оврын таксинуудын эхлэх үнийг 3800 воноос 4800 вон болгон нэмэгдүүлэх шийдвэрийг баталсан байна.
Сөүл хотын таксины эхлэх үнэ 2019 оны 2-р сараас хойш нэмэгдээгүй байсан юм.
Сөүл хотын захиргаанаас уг шийдвэр гарах болсон нь Засгийн газар болон эрх баригч нам орой үдшийн цагаар таксины хомстол үүсдэг асуудлыг шийдвэрлэх багц арга хэмжээ баталсантай холбоотой аж.
Энэ оны эхээр БНСУ-д цар тахлын эсрэг хязгаарлалтууд цуцлагдсанаас хойш орой, шөнийн цагаар таксины эрэлт нэмэгдсэн ч иргэд такси олдохгүй, хүрэлцэхгүй байгаа талаар гомдоллох болсон аж.
Түүнээс гадна ирэх 12-р сараас шөнийн цагаар таксинууд нэмэлт төлбөр авдаг болох аж.
Эх сурвалж: Yonhap new agency
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.