Жо Байден коронавирусын гарал үүслийг даруй олж тогтоох үүрэг өгчээ

Twitter Print
2021 оны 05-р сар 27-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн тагнуулын албаныханд коронавирусын гарал үүслийг шалгаж, тодорхойлохыг үүрэг болгожээ. Тэрээр Тагнуулын албаныханд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, коронавирусын гарал үүслийг шалгаж, 90 хоногийн дотор түүнд тайлангаа тавихыг үүрэгджээ. Ерөнхийлөгч Жо Байденийг ийнхүү мэдэгдэхээс нэг хоногийн өмнө АНУ-ын Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайд Завьер Бесерра ДЭМБ-аас коронавирусын гарал үүслийн шалгаж, шалгалтын үйл явцыг ил тод мэдээлэхийг хүссэн аж.

Коронавирус нь анх 2019 оны 12-р сард Хятадын Ухань хотод бүртгэгдсэн юм. Түүнээс хойш дэлхий даяар коронавирусын халдвар авсан 168 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 3.5 сая гаруй хүн нас бараад байгаа билээ.

Коронавирусын халдварын анхны тохиолдлууд нь Ухань хотын загасны захаас гарсан ба эрдэмтэд коронавирус нь амьтнаас хүнд халдсан гэж үзэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр коронавирус нь Хятад дахь вирусын лабораториос тархсан байх өндөр магадлалтай талаар мэдээлэх болжээ. Бээжингийн зүгээс үүнийг үгүйсгэхийн зэрэгцээ коронавирус нь АНУ дахь лабораториос тархсан байж болзошгүй хэмээн хариу мэдэгдэл гаргасан байна.

Энэ оны 3-р сард ДЭМБ Хятадын эрдэмтэдтэй хамтран коронавирусын гарал үүслийн тухай тайлан гаргасан ба уг тайланд коронавирус нь лабораториос тархсан байх боломжгүй гэдгийг онцолсон билээ. Нөгөөтэйгүүр ДЭМБ КОВИД-19 өвчний гарал үүслийг цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж үзжээ.

Америкийн Тагнуулын албаны эх сурвалж Ухань дахь Вирус судлалын хүрээлэнгийн 3 ажилтан 2019 оны 11-р сард буюу Бээжингийн эрх баригчид уушгины хатгалгаа үүсгэдэг үл мэдэгдэх өвчин гарсан тухай ДЭМБ-д мэдээлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн талаар мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Коронавирус нь Хятадын вирусын лабораториос тархсан гэх таамаглалыг Доналд Трамп Ерөнхийлөгчийн албыг хааж байхдаа дэвшүүлж байсан ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний таамаглалыг худал хэмээн буруушааж байсан билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.