
Хар ирвэс Наоми Кэмпбелл бол жинхэнэ загвар өмсөгч юм.
Наоми Кэмпбелл гэж хэн болохыг дэлхийн маш олон орны хүмүүс мэддэг гэж зүрхлэн бичиж болно. Түүнийг "хар ирвэс" гэж хочилдог бөгөөд энэ эмэгтэйн тас хар дүр дур булаам бас аюултай.
Сонирхолтой баримтаас... Наоми Victoria's Secret-ийн шоунд байнга оролцдог ч Victoria's Angels-ийн давуу эрхтэй клубт элсээгүй. Загвар өмсөгч бүсгүйн хэлснээр тийшээ явахыг хүсээгүй. "Виктория Секрет түүнд хангалттай мөнгө төлдөг байсан учраас л дотуур хувцасны шоун дээр түүний онцгой дүр төрхийг бид харцгаадаг.
Victoria's Secret шоуны нэгэн сэтгэгдэлд, Энэ хар ирвэсийг хараач. Тэр бол сахиусан тэнгэр биш, харин чөтгөр учраас түүнээс нүдээ салгаж чадахгүй байна. Мэдрэмжтэй, тачаангуй... хэмээжээ.
Сент Лоран
Шоу 2020 онд Трокадеро-д болсон. Зохион байгуулагчид Эйфелийн цамхагийн арын дэвсгэр дээр шоуг эхлүүлэхийн тулд харанхуй болтол хүлээсэн. Тэнд бусдын анхаарлыг татсан нь юутай ч зүйрлэшгүй Наоми Кэмпбелл байв. Тэр гялтгануураар чимэглэсэн хар өмсгөл өмсч хэрхэн алхаж байгаа болон гар халаасанд, нүд нь зөвхөн урагшаа чиглэсэн байгаа нь шоуны гол чимэг болсон.
Шанелийн 1994 оны хаврын шоу
Барбигийн дүр төрхтэй байх загвар өмсөгчдийн домогт шоунд хөгжилтэй ягаан богино даашинз, хүрэмтэй гарсан алхалт Наомигийн хувьд загварын ертөнц рүү орох нэгэн тасалбар байлаа. Тэр хувцсаа маш давуу талтай танилцуулсан учраас үнийн талаар бодолгүйгээр худалдаж авахыг хүссэн хүмүүс маш их байсан.
Валентиногийн шоу
2019 онд болсон. Наоми сэвсгэр хар тунгалаг даашинзтай гарч ирэв. Үзэсгэлэнд оролцсон бүх загвар өмсөгчид цэцэгсийн хээтэй цайвар даашинзтай гарч ирсэн бөгөөд зөвхөн "хар ирвэс" л жинхэнэ дүрээрээ гарч ирсэн нь олны анхаарлыг татсан.
Versace 2017 оны хавар
Донателло Версаче Наомигийн дүр төрхийг төгс харуулсан. Спортлог хэв маяг, дэгжин байдал, улаан, цэнхэр өнгийн даавууны хослол, өнгө аястай тохирсон үүргэвч. Загвар өмсөгч гайхалтай өөртөө итгэлтэй байгаа нь тодорхой бөгөөд гадаад төрх нь гарцаагүй шуугиан дэгдээнэ гэдгийг мэддэг.
Fashion vintаje
Р.Cайхан-Уул