
МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцан, зодож буй дүрс бичлэг цахим орчинд тархсан.
Тэгвэл түүнийг ажлаас нь чөлөөлсөн ба хуулийн байгууллагаар шалгуулж байна гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Тус компани цахим хуудсаараа дамжуулан "Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна" хэмээн мэдэгджээ.
Тус бичлэгт МИАТ компанийн хэлтсийн дарга С.Батсүх нь ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй бичлэг, цохисны дараа биед нь үүссэн олон тооны шарх, хөрхөлт, бяцралт бүхий зураг олон нийтийн сүлжээгээр тарсан. Уг бичлэгийн тайлбарт, болж буй үйл явдал Чингис хаан олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдын өрөөнд болсон хэмээн бичжээ.
Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(122.201.26.172) 2021-05-27 10:33Мэдлэг боловсрол чадлаараа бус цүнх барьсан, сонгуульд нь тусалж яваад дарга болсон гудамжны хүмүүс л ийм авир гаргаж байгаа юм шдээ.
Хариулах