Уудаг нөхдүүд хаана байна?

Twitter Print
2016 оны 02-р сар 07-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд энэ хорвоогийн хамгийн их архи дарс уудаг ард түмний жагсаалт гаргасан байна. Энэ жагсаалтын эхэнд сонирхолтой нь Белоруссийн иргэд орсон аж. Харин нөгөө архи уух их сонирхолтой гэгддэг оросууд дөрөвт жагссан байх юм.

Британийн The Independent сонинд мэдээлсэнээр, Белорусс улсын нэг иргэнд жилд 17,5 литр согтууруулах ундаа ноогддог бол оросуудад энэ үзүүлэлт 15,1 литр байдаг аж.

Уг сонирхолтой жагсаалтын хоёрдугаарт Молдави орж жил бүр нэг хүнд ноогдох хэрэглээгээрээ 16,8 литрт хүрсэн бол Литва улс 15,4 литрээр удаах байр эзэлжээ. Үүний дараа Румын улс мөн айргийн тавд багтаж 14,4 литрээр эхний тавын сүүл мушгижээ.

Жагсаалтыг цааш үргэлжлүүбэл Украин (13,9 литр), Андорра (13,8 литр), наймдугаарт Унгар (13,3 литр). Харин есдүгээр байранд Чех болон Словак улсууд дөрөө харшуулан оржээ. Тус хоёр улсын иргэд жил бүр адилхан 13 литр сархад зооглодог байна. Ингээд эхний аравын жагсаалтыг цоожилж Португал улс 12,9 литрийн үзүүлэлтээр үнэлүүлжээ.

The Independent сонины анхаарал хандуулсан нэгэн хачирхалтай явдал бол архины хэрэглээгээр тэргүүлдэг гэгддэг төрөлх Их Британи нь эхний байруудад шалгарч чадаагүй асуудал аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, 15-аас дээш насны Британчууд жилд дунджаар 11,6 литр цэвэр спирт хэрэглэдэг байна.

Харин согтууруулах төрлийн ундаа хамгийн бага хэрэглэдэг улсууд Хойд Африк, Ойрхи дорнодод байдаг бөгөөд энэ бүсийн орнуудын хэрэглээ жилд дунджаар 2,5 литр (нэг хүнд) байдаг аж.

Олон улсын уг байгууллагын жагсаалтаар дэлхийн нийт хүн амын 38,3% архи, согтууруулах ундаа хэрэглэдэг гэх үзүүлэлт гарсан байна. Эцэст тус байгуулагаас анхааруулсанаар, архины шалтгаантай 200 өвчин хүний мах бодидод үүсч, жил бүр 3,3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас нөгчдөг гэнэ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (214.27.75.132) 2015-10-18 14:16
      • 0
      • 0

      Ene chine neg hund noogdoh spirtiin tuhai yarigdaj bna, arhi ikh heregledeg gevel manaih ch bas deeguur davhina shuu

      Хариулах

    • Zochin

      (213.156.124.58) 2016-02-29 06:39
      • 0
      • 0

      Arhinii heregleegeer Mongol 20-rt yvj bnle.

      Хариулах