Л.Суарез “Галактико”-гийн эгнээнд ирж магадгүй

Twitter Print
2014 оны 05-р сар 14-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

2013-2014 оны улиралд Английн “Ливерпуль” гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Довтлогч Л.Суарез 30 гоол оруулж лигийн мэргэн бууч болсон бол “Хотон шувуунууд” 84 оноотой хоёрдугаар байр эзэлжээ. Гэхдээ С.Жеррардын баг цом өргөх боломжтой байсан ч сүүлийн таван тоглолтын нэгд нь хожигдож, нэгд нь тэнцснээр оноо алдаж “Ман.Сити”-д аваргын титмээ бэлэглэчихсэн гэхэд болно. Ямартай ч “Ливерпуль” ирэх улирлын “Аваргуудын лиг”-т оролцох эрхээ авсан аж. Харин тус багийн мэргэн бууч Л.Суарезыг аль хэдийн том багууд ангуучлаад эхлэв. Хамгийн түрүүнд Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” 100 сая ам.доллараар худалдан авахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

2009 онд Португалын К.Роналдуг 80 сая ам.доллараар худалдан авсан Реал түүнийг бүрэн утгаар нь ашиглаж чадаагүй л байна. К.Роналду ирснээс хойш таван улирал өнгөрсөн ч “Аваргуудын лиг”-т чадаагүй юм. Харин энэ улиралд нугийн баг “Атлетико Мадрид”-тай финал тунан үлдсэн.

Үнэтэй тамирчид авч ирээд доод тал нь таван цом хүртэж чадаагүй Реалын эздийг хэвлэлээр байнга шүүмжилдэг. Гэхдээ Галактиког бүрдүүлэхийн тулд мөнгө хайрлахгүй гэж Эзэн хааны баг мэдэгдсэн аж. 2000 оны эхээр З.Зидан, Бразилын Роналдо, Л.Фигу, Р.Карлос, Рауль, Д.Бэкхэм нарыг нэг багийн цамц өмсгөсөн ганцхан баг нь “Реал Мадрид” билээ.

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.