М.Гортат багийнхаа мөрөөдлийг үргэлжлүүллээ

Twitter Print
2014 оны 05-р сар 14-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр болсон “Индиана Пейзерс”-“Вашингтон Визардс” багуудын тоглолт хэдхэн минутын өмнө өндөрлөлөө. “Жороо морьд” цувралыг 3:1-ээр тэргүүлж байсан учир Нийслэлийн баг өрсөлдөгчөө талбай дээр нь заавал ялах даалгавартай тоглосон. Т.Ариза, М.Гортат, Ж.Уолл тэргүүтэй Вашингтон үүргээ биелүүлж багтаа дахин нэг боломж гаргасан байна. Индианадолис хотноо болсон өнөөдрийн тоглолтод талбайн эздээс Ж.Уэст торойх ганц тоглогч нь байлаа. Тэрээр 17 оноо, 6 удаа самбараас бөмбөг авсан бол П.Жорж 15 оноо авч бусад нь 10-аас дээш оноо авсангүй. Харин Нийслэлийн багаас М.Гортат 31 оноо, 16 удаа самбараас бөмбөг авч дабль-дабль хийсэн бол Ж.Уолл 27 оноо, Б.Бэйл 18 оноо, Т.Ариза 10 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолтоо үзүүллээ. Энэ өдөр Вашингтон багаараа 62 удаа самбараас бөмбөг авсан бол Индиана ердөө 23 самбараас бөмбөг авсан ч ялагдал шалтгаан болов. Ингээд эцсийн дүнд 102:79-өөр “Вашингтон Визардс” хожиж цувралын харьцаа 3:2 болсон юм.

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.