Техасын баг бүсийн шигшээд шалгарахад ойрхон байна

Twitter Print
2014 оны 05-р сар 14-нд 08:02 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн плей-оффын бүсийн хоёрдугаар шат үргэлжилж байна. Өчигдөр өглөө “Сан Антонио Сперс”-“Портлэнд Блэзерс”, “Майами Хит”-“Бруклин Нэтс” багуудын дөрөв дэх тоглолт боллоо. Өрнөд бүсийн тэргүүн баг “Сан Антонио” эхний шатанд Далласыг долоон тоглолтын эцэст буулгаж авсан. Харин Л.Олдриж, Д.Лиллард нараар удирдуулсан Портлэнд хүчирхэг “Пуужингууд”-ыг 4:2-оор хожоод байв. Сагсан бөмбөг сонирхогчид энэ тулааныг сонирхолтой болно хэмээн таамаглаж байсан ч ялагч нь эрт тодорсон юм.

NBA-ийн түүхэнд 0:3-ээр хожигдож яваад дөрөв дараалан ялалт байгуулж дараагийн шатанд үлдсэн нэг ч баг байдаггүй аж. “Сан Антонио”-“Портлэнд”-ын цуврал 3:0 болоод байсан учир Техасын баг дөрөв дэх тоглолтонд хүч гаргасангүй. Т.Паркер, Т.Данкан, К.Леонард, П.Миллс, Б.Диав нар араваас дээш оноо авч баг нь 92:103-аар хожигдсон. Дорнод бүст “Майами Хит”-“Бруклин Нэтс”-ын тулаанд мөн аваргууд 3:1-ээр илүүрхэж байна. Өчигдөр цувралын дөрөв дэх тоглолт болоход зочин баг 102:96-гаар өрсөлдөгчөө буулган авчээ. Талбайн эздээс Ж.Жонсон 18 оноо, П.Пирс 16 оноо, С.Ливингстон, Д.Уильямс 13 оноо, А.Андерсон 10 оноо авсан бол “Майами”-гаас Л.Жеймс 49 оноо, Д.Уэйд 15 оноо, К.Бош 12 оноо, О.Аллен 11 оноогоор багийн нөхдөө тэргүүлжээ.

Плей-оффын хоёрдугаар шатанд учраа таарсан “Индиана Пейзерс”-“Вашингтон Визардс”, “Оклахома Сити Тандер”-“Лос Анжелес Клипперс” багуудын тоглолт өнөөдөр болж байна.

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.