Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын засварыг энэ сард эхлүүлнэ

Twitter Print
2020 оны 06-р сар 07-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 километр авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна.

Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг авто замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жилийн хугацаанд засвар хийгдээгүй бөгөөд ихээхэн эвдрэл үүсэж, ашиглалтын нөхцөл байдал мууджээ.

Гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны “Худалдан авах ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулж, зургаадугаар сард багтаан гэрээ байгуулан, засвар шинэчлэлтийг эхлүүлэхээр ажиллаж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.