Н.Жанцанноров: Дэлхийн хөгжмийн сэтгэлгээний өлгий нь Алтай байж болох таамаглалыг АЛТАЙ ЯТГА баталж өглөө

Twitter Print
2014 оны 05-р сар 13-нд 18:04 цагт
Мэдээний зураг,

2014 оны 5-р сарын 16-ны Алтай ятгыг дуурьсгах их ёслол бол дэлхийн хөгжмийн түүхийн талаарх таамгыг нэг тийш болгох үйл явдал юм. Монгол Алтайгаас олдсон хөгжмийн зэмсэг нь 1400 жилийн өмнө бид хөгжмийн өндөр боловсролтой, хөгжим урлах технологитой хүмүүс байжээ гэдгийн баталгаа юм.

Дэлхийн дөрвөн далайн яг голд нь орших Алтайн нурууг орчин цагийн философичид, астрономчид, антроплогичид дэлхийн соёл иргэншлийн нэг өлгий гэж үзэж байна. Цаашдаа хүн төрлөхтний шинэ оюун мандалын иргэншлийн гол цөм нь байх ёстой гэсэн таамаглалыг дэвшүүлдэг.

Алтайн нурууны бас нэг гол хөгжмийн зэмсэг болох модон цуур бидэнд мянга мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн өөрийн тогтсон хөгжимддөг аятай. Модон цуур нь баяжиж хөгжөөгүй ердөө гуравхан нүхтэй уламжлагдсаар байгаад л өнөөдрийг хүрсэн. Нэгэнт тоглодог арга хэлбэрийн хувьд өөрчлөгдөөгүй учраас модон цуурыг хүн төрөлхтний хөгжмийн өвөг, тоглодог тэр аялгуу нь (Ээрэм голы урсгал) хүн төрөлхтний анхны хөгжмийн зохиол гэсэн гаргалгаа гарч байгаа юм. Тэгэхээр Алтай нурууныхан дэлхийн анхны хөгжмийн зохиолыг одоо хүртэл хэвээр нь эгшиглүүлж авч үлдсэн үндэстэн юм. Бас Алтай ятга хөгжмийн зэмсэг олдоод байна. Тэгэхээр бид нар дэлхийн хөгжмийн сэтгэлгээний, хөгжмийн бүтээлийн оргилын эхэн үеийг Алтайн нуруунд үүсжээ гэж дүгнэж болно.

Тийм учраас бид 5-р сарын 16-нд уг хөгжмийг олсон хүн, сэргээн зассан хүн, одоо хөгжимдөж байгаа хүмүүсийн ач гавъяаг дуурсгахын сацуу 1400 жилийн өмнөх тэр эгшигийг өнөөдөр сэргээн дуурьсгаж бахархалыг бүтээх өдөр юм.

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.